x

Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна

НЗДТГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна.

Төсөлд хамрагдсанаар айл өрхүүд гэрээ дулаалж, цахилгаан халаагуур, нарны буюу сэргээгдэх эрчим хүчинд холбогдох боломжтой.

Төслийн эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын бүс дэх айл өрхүүдийг хамруулсан бол хоёрдугаар ээлжийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх гэж байгаа юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 16, 20, 21, 22 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 13, 15, 16 дугаар хорооны айл өрхүүдийг “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-д хамруулахаар сонгон шалгаруулж байна.

Төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Энэхүү төсөл нь иргэдийн эрүүл мэнд, өрхийн эдийн засаг болон агаар, орчны бохирдлыг бууруулахад өндөр ач холбогдолтой. Нүүрс, шахмал түлшний хэрэглээг халснаар айл өрхүүдийн түүнд зарцуулах зардлыг хэмнэнэ. Нарны эрчим хүчийг ашиглан батарей хураагуурт эрчим хүчийг хурааснаар айл өрхүүд оройн цагаар ачаалалтай үед үүнийг ашиглах боломжтой. Нийгмийн хүртээмжтэй байдлыг хангах үүднээс өрх толгойлсон эх эсвэл эцгийг төсөлд хамруулахаар сонгон шалгаруулалт зарлаад байна” хэмээв.

Төсөлд хамрагдах өрхөд тавигдах шаардлага:

  • Өрх толгойлсон эцэг эсвэл эх байх;
  • Өрхийн нэгээс доошгүй гишүүн тогтмол орлоготой байх;
  • Таван ханатай монгол гэрт амьдардаг бөгөөд гурван давхар эсгий дээвэр, туургатай байх;
  • Газар нь өөрийн эсхүл гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх;
  • Хашаандаа байнга оршин суудаг байх;
  • Тухайн байршилд цаашид таван жил тогтвортой амьдрах төлөвлөгөөтэй байх.

Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд, айл өрхүүд харьяа хороондоо хандах, эсвэл ЭНД дарж нэвтрэн хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл хүлээн авна.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Б.ЦЭЦЭГМАА (172.69.252.155)
    Хөдөө орон нутаг хэзээ хамрагдах вэ
    2024 оны 03 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 10 цаг 39 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 12 цаг 0 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 12 цаг 12 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 12 цаг 13 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 12 цаг 20 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 12 цаг 20 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 12 цаг 23 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 12 цаг 30 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 12 цаг 33 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 12 цаг 35 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 13 цаг 1 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 14 цаг 57 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 15 цаг 0 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 15 цаг 3 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 15 цаг 5 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 15 цаг 8 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 15 цаг 10 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 16 цаг 45 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 16 цаг 48 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 16 цаг 53 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top