x

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдлээ

Зам тээврийн ослын улмаас дэлхий дахинд жил бүр 1.19 сая хүн амь насаа алдаж, маш олон хүн хүнд гэмтэж байна.

Энэхүү дэлхийн нийтийг хамарсан эмгэнэлт явдлын 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог. Ялангуяа 5-29 насны залуучууд сургууль, гэр хоорондох авто замд осол хамгийн их өртөж, хүнд бэртэж, гэмтэх, тахир дутуу болох цаашлаад зуурдаар амь насаа алдах шалтгаануудын нэг болж байгааг олон улсын байгууллагын замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаанд тусгажээ.

Харин манай улсад зам, тээврийн ослоос шалтгаалсан нас баралт 100,000 хүн амд 12 байна. Номхон далайн баруун бүсэд дунджаар 100,000 хүн амд 15,4 байдаг бол Европт 100,000 хүн амд 6,7 байна.

Дэлхийн дундаж үзүүлэлт 100,000 хүн тутамд 18 байна. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл нь ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ жолоо барих, анхаарал болгоомжгүй хандах, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүйгээс үүдэн гарч байна.

Дэлхий нийтэд тулгамдсан энэхүү асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч JCDecaux-тай хамтран, "Saatchi&Saatchi" компанийн дэмжлэгтэйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах, таниулах зорилгоор “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриан дор Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяныг эхлүүлээд байна. 2030 он гэхэд зам тээврийн ослоос шалтгаалсан хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой юм.

Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан энэхүү аян нь ирэх хоёр жилийн хугацаанд буюу 2023-2025 онд дэлхийн 80 улсын 1000 хотыг хамрах юм.

Энэхүү аяны хүрээнд дэлхийн болон үндэсний хэмжээний алдартнуудыг НҮБ-ын албан ёсны 6 хэл дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг энгийн хялбараар болон үр ашигтайгаар сурталчлах, нутагшуулах давхар зорилготой юм.

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих аяны үр дүнд зам тээврийн хөдөлгөөнд оролцогчдод хамгаалах бүс зүүх, тохирсон хурдаар зорчих, хамгаалалтын малгай өмсөх, жолоо барих үедээ утас ашиглахгүй байх, согтуугаар болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэрэг олон дадал хэвшлийг нийгэмд уриалж, тодорхой үр дүнд хүрэхээр зорьж байна.

Дэлхий даяар өрнөж байгаа энэ аянд нэр хүндтэй одууд болох супермодел Наоми Кэмпбелл, хөл бөмбөгийн домогт тамирчин Осман Дембеле, домогт теннисчин Новак Жокович, хөгжимчин Кайли Миноуг, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сайн санааны элч Мишель Йео нар нэгдээд байна.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 10 цаг 41 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 12 цаг 2 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 12 цаг 14 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 12 цаг 15 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 12 цаг 22 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 12 цаг 22 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 12 цаг 25 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 12 цаг 32 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 12 цаг 35 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 12 цаг 37 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 13 цаг 3 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 14 цаг 59 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 15 цаг 2 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 15 цаг 5 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 15 цаг 7 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 15 цаг 10 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 15 цаг 12 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 16 цаг 47 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 16 цаг 50 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 16 цаг 55 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top