x

Д.Бум-Очир: Хархорум хот байгуулах Чингис хааны зарлигийг биелүүлж байна

Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гаргасан билээ.

Энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, ирээдүйн хотын дүр төрх, инженерийн шийдлийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир "1220 онд Их эзэн Богд Чингис хаан зарлиг гаргаснаар Хархорум хот байгуулах санаачилга эхэлсэн байдаг. Уг хотыг Өгөөдэй хааны үеэс байгуулж, Гүюг, Мөнх хаан тэргүүтэй Монголын бусад хаан энэ үлгэрийг үргэлжлүүлсэн. 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Чингис хааны зарлигийг энэ цаг үед үргэлжлүүлж, биелүүлж байгаа хэрэг гэдгийг ойлгох ёстой.

Их эзэн Чингис хааны үзэл баримтлал, итгэл үнэмшлийг энэ цаг үед аж төрж буй монголчууд бид үргэлжлүүлэх нь журамт үүрэг. Иймд захиас зарлигийг биелүүлж, энэ хотыг барьж байгуулах учиртайг нэгдүгээрт онцлон тэмдэглэе.

Орхоны хөндий нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төрт улсаа байгуулж байсан олон нүүдэлчин үндэстэн, ард түмнүүдийн өөрсдийнхөө нийслэл хотыг байгуулж байсан хамгийн чухал газар орон юм. 

Хүннү гүрний Луут хот, түүнээс хойш Түрэг, Уйгурын Хар балгас, мөн Хархорин тэргүүтэй нүүдэлчдийн төрт улсуудын нийслэл Орхоны хөндийд байсан юм. Энэ газар нутагт оршиж байгаа төрт улс нь өнөөгийн бидний ойлгодгоор төрөө тунхаглаж, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дотоод, гадаадын улс иргэнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд энд нийслэл хотоо байгуулж байв. Иймд бид олон мянган жилийн түүхтэй нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг баримтлан Хархорум хотоо сэргээн байгуулах учиртай. Энэ бол хоёр дахь шалтгаан болно байх.  

Удаах шалтгаан нь тухайн цагтаа Хархорум хот бол дэлхийн нийслэлийн хэмжээний том хот байсныг мэднэ. Дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн газар орныхоо нэр хүндийг сэргээх, Монгол Улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтийг олон зууны туршид тэмдэглэгдсэн нэр хүндтэйгээ холбож хөгжүүлэн олон улсад сурталчлах зэрэг чухал үйл хэргүүд бий" гэв. 

"Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг"

Хархорум хотыг сэргээн байгуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт нь өнөөдрөөс эхлэн 2024 оны наймдугаар сарын 2-ны хооронд явагдах юм байна. Шалгаруулалтад дотоод, гадаадын байгууллага, баг оролцох боломжтой бөгөөд оролцогчид мэргэжлийн есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Бүртгэлийг нэг сар, үзэл баримтлалыг гурван сарын хугацаанд боловсруулахаар удирдамжид заажээ.

Шалгаруулалт гурван үе шаттай бөгөөд оролцогчдын бүтээлийг цахимаар болон үзэсгэлэн гаргах замаар олон нийтэд танилцуулж санал авна. Эцсийн шалгаруулалтыг дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан комисс дүгнэж, шилдэг таван багийг шалгаруулах юм.

Улмаар шилдгүүдийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулахаар төлөвлөөд байна. Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг байх юм.

Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Бельги тэргүүтэй Европын таван баг ДАШТ-д шалгарлаа саяхан О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 13 цаг 34 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 14 цаг 55 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 15 цаг 7 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 15 цаг 8 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 15 цаг 15 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 15 цаг 15 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 15 цаг 18 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 15 цаг 25 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 15 цаг 28 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 15 цаг 30 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 15 цаг 56 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 17 цаг 52 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 17 цаг 55 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 17 цаг 59 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 18 цаг 1 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 18 цаг 3 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 18 цаг 5 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 19 цаг 40 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 19 цаг 43 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top