x

Нагояагийн их сургууль төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ

Япон Улсын Нагояагийн их сургууль Монголын томоохон их дээд сургуулиуд болон судалгааны байгууллагуудтай сүүлийн 20 орчим жил хамтран ажиллаж, олон судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж ирсэн гадны сургуулиудын нэг юм. Энэ удаад төрийн албан хаагчдад зориулсан докторын, тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. 

Төрийн албаны цаг завгүй хүмүүст зориулагдсан энэхүү шинэлэг хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан хэрэглэж, төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн их сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулан докторын зэрэг хамгаалах боломжийг Монгол Улсын иргэнд олгож буйгаараа онцлог юм. Англи хэл дээр магистрын дипломын ажил бичиж хамгаалсан эсвэл англи хэлний өндөр мэдлэгтэй, магистрынхаа дипломын ажлыг англи хэл рүү өөрөө орчуулах чадвартай төрийн албан хаагч хэн ч энэхүү тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдаж болох аж. 


 

Энэ асуудлаар тус сургуулийн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Азийн асуудал хариуцсан дэд захирал, ноён Исадо Фумио тэргүүтэй төлөөлөгчид БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзаж, хөтөлбөрөө танилцуулан цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Сайдын зүгээс, бие даасан сургууль хэрнээ засгийн газрын хэмжээний сургалт хөтөлбөр, тэтгэлэг төсөл хэрэгжүүлж, Монголын боловсролын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Ялангуяа, сүүлийн 20 гаруй жил тасалдаад буй тусгай хэрэгцээт боловсрол мөн АШУИС-ийн дэргэд Япон Улсын хөрөнгө оруулалттай эмнэлэг баригдаж буйтай холбоотой анагаахын салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгөх тал дээр анхааран ажиллахыг хүслээ.  

 

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 13 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 14 цаг 22 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 14 цаг 48 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 14 цаг 56 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 15 цаг 2 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 15 цаг 35 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 16 цаг 7 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 19 цаг 30 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 19 цаг 43 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 19 цаг 52 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 20 цаг 8 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 20 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 20 цаг 58 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Уржигдар 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Уржигдар 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Уржигдар 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Уржигдар 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top