x

Д.Ганхуяг: Яармагийн гүүрний өндрийн хязгаарын шонг өвс ачсан том оврын машин мөргөсөн

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалтын шон унаж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн явдал өнөөдөр өглөө боллоо.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилсан Сэргийлэх Хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг "Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талын өндрийн хязгаарын шонг машинаар мөргөсөн байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 22-ны 03:47 цагт ирсэн.

Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хэргийн газрын үзлэг шалгалт хийхэд өвс ачиж явсан Норд Бенз загварын тээврийн хэрэгслээр тухайн өндрийн хязгаарын шонг мөргөсөн байна. Тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан гэдэг мэдээлэл алга.

Одоогийн байдлаар унасан шонг замаас гаргаж, зорчих хэсгийг чөлөөлсөн, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

Яармагийн гүүрийг мөргөхөөс хамгаалсан уг шонг АЗЗА, Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар яаралтай сэргээн засах арга хэмжээг авах байх.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдсэн зам тээврийн осол учир хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

Иргэд өндрийн хязгаарыг гал хамгаалагч гэж ойлгох хэрэгтэй. Учир нь авто замын өндрийн хязгаар нь өөрөөсөө үнэтэй барилга байгууламж, гүүрэн болон нүхэн гарцыг хамгаалах зориулалтаар хийгддэг.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй дээд өндөр 4 метрээс ихгүй байна хэмээн заасан байдаг. Энэ дагуу тээврийн хэрэгслийн ачааны өндөр 4 метр, өргөн хоёр метр, урт 20 метрээс ихгүй байх ёстой.

Жолооч нарт хандаж хэлэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс өндөр, өргөн, урттай ачаа тээвэрлэх тохиолдолд ТЦА-наас зөвшөөрөл авч, таних тэмдэг тавьж, заасан маршрутаар явах хэрэгтэй.

Хэрэв хүнд болон овор ихтэй ачааны аюулгүй байдлыг хангаж, хамгаалж, хүргэж өгдөг тусгай байгууллагатай гэрээ хийсэн бол ТЦА-нд гэрээгээ үзүүлж, зөвшөөрөл авна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 16 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 19 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 19 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 22 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 23 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 25 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 27 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 27 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 28 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 1 цаг 49 мин ЧУБИ 2 цаг 3 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 32 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 2 цаг 35 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 2 цаг 35 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 2 цаг 37 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 2 цаг 37 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 4 цаг 6 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 4 цаг 7 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 4 цаг 8 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 4 цаг 9 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ...
Top