x

Метроны бүтээн байгуулалтад 333 тэрбум, зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.  

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар,тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн төсвийн тодотголоор Энхтайван өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамжаас-Их Монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Жанжин Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ.

Түүнчлэн Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжийг бий болгох , сургууль цэцэрлэггүй томоохон хотхон хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ.

Тухайлбал, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодотголын төсөлд тусгасан байна. Мөн Алтай хотхон, Кинг тауэр,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс...зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон,  хорооллуудад  улсын сургууль барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж эхлэх юм.

Төсвийн тодотголд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг ₮2,598.9 тэрбум байхаар тооцож байна. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа агентлагууд, дүүргүүдээс төвлөрүүлнэ. Мөн нийслэлийн татварын орлого ₮50 тэрбум, татварын бус  орлого ₮68.8 тэрбум байх  аж.

Харин төсвийн зарлагын хувьд дэлгэрүүлбэл,

  • Нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалтын зардлыг ₮27.8 тэрбум

  • Нийтийн тээврийн машин цагийн зардлын зөрүүг ₮26 тэрбум

  • Нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, Сэлбэ голын дагуу халиа дошны хор уршгийг арилгах, шар усны үерээс  урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хаггах  зорилгоор хариу арга хэмжээ авах ажлыг  зохион байгуулах хүрээнд  Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Засаг даргын нөөц хөрөнгийг  ₮4 тэрбум

  • НЗДТГ, Улаанбаатар хотын ЗАА-ны бүтэц, орон тооны хязгаарын хүрээнд цалингийн зардалд ₮1.4 тэрбум

  • Нийслэлийн нийтлэг үйлчилгээ болон тохижилт үйлчилгээний салбарын ажилчдын цалинг 20 хувь,  бусад алба  хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэхээр тооцоолж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын  алба хаагчдын цалингийн зардлыг ₮3.8 тэрбум

  • 2024 онд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх хөрөнгөөс ₮28.3 тэрбум зэргээр тусгаж, бусад урсгал зардал хооронд зохицуулалт хийх байдлаар  төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.       

Улмаар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон дагалдан орж ирсэн бусад асуудлыг Нийслэлийн ИТХ-ын  ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган, ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 23 буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар болсон юм.  Төсвийн хэлэлцүүлгийг хоёр үе  шаттай зохион байгуулж, эцэслэн батална.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 15 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 18 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 18 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 21 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 22 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 24 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 26 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 26 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 28 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 1 цаг 48 мин ЧУБИ 2 цаг 2 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 32 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 2 цаг 34 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 2 цаг 34 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 2 цаг 36 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 2 цаг 36 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 4 цаг 5 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 4 цаг 6 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 4 цаг 8 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 4 цаг 8 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ...
Top