x

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумд руу өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа хөдөллөө

Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна.

Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө.

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж хүргэх үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас нийт 1800 алба хаагч, 434  техниктэйгээр цасанд боогдсон 23,451 км зам, давааны зорчих хэсгийг чөлөөлөх, 669 өрх айлд өвс, тэжээл, нүүрс хүргэсэн, одоо зам, гарц хаагдсан 13,573 малчин өрх рүү 38,444 км зам гаргах ажлыг зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд зургаан аймгийн 23 суманд “төмөр буюу шилэн зуд”-ын, 17 аймгийн 88 суманд“цагаан зуд”-ын, 17 аймгийн 79 сум, нийслэлийн хоёр дүүрэгт “цагаанаар зудархуу” байна.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 611,924 толгой мал хорогдоод байна. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт малын хорогдол хамгийн их байна.

Засгийн газар хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор гурван үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна.

1.    Улсын нөөцөд байгаа 6,000 орчим тонн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20,000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд нөхцөлд байгаа сум, багт хүргэх,
2.    14-21 хоногийн дараа нийт малчдад хүчит тэжээл, буудай, тэжээлийн будаа хүргэх.
3.    Дараагийн шатны арга хэмжээг ирэх гурав, дөрөвдүгээр сард авч хэрэгжүүлж, малчдад гурил, будаа, хүнс хүргэнэ.

Мөн гурил, тэжээл зэрэг импортын зарим барааны татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 16 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 19 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 19 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 21 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 23 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 25 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 27 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 27 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 28 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 1 цаг 49 мин ЧУБИ 2 цаг 3 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 32 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 2 цаг 35 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 2 цаг 35 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 2 цаг 37 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 2 цаг 37 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 4 цаг 6 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 4 цаг 7 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 4 цаг 8 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 4 цаг 9 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ...
Top