x

С.Амарсайхан: Төсвийн давсан орлогыг хаврын хүндрэлийг давахад зарцуулна

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.02.15/ вөлжилт хүндэрсэн аймгуудын талаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан:

-Зудтай байгаа 250 гаруй сум, аймаг орон нутгуудад шуурхай штаб ажиллуулж, үе шаттай арга хэмжээ авч байна. Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Бүх шатны төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн шуурхай штаб байгуулж ажиллана. Хаваржилт хүндэрч, салхи шуурга, цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, хүйтний эрч ирэх өдрүүдэд чангарах, цаашлаад шар усны үерийн эрсдэл өндөр байна.

Монгол Улсын газар нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Тиймээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалхын тулд  авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодотгож, зохион байгуулалтаа сайжруулж ажиллана. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Аймаг сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэг үзүүлж зуд, хаврын эрсдлийг даван туулах, шаардлагатай удирдлагаар хангах шуурхай бүлгүүдийг зуд нүүрлэсэн аймгуудад томилж ажиллуулна.
  2. Улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахууныг хөнгөлттэй үээр нийлүүлнэ.
  3. Цасанд боогдсон зам давааг чөлөөлөх, малчиддад хүрэх зам харгуйг нээх, өвс тэжээл, хүнс хүргэх, эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэхийн тулд хүн хүчийг нэмэлтээр дайчилж, зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид, төрийн болон бусад байгууллагуудын асуудал хариуцсан албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
  4. Зудад нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон амьдрал ахуй нь доройтсон айл өрхүүдэд, нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, айл өрхүүдийн хүүхэд багачуудыг сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн асуудал болоод түүнтэй холбоотой эрсдлүүдийг бууруулахад чиглэсэн  арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болоод холбогдох байгууллагууд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.  Энэ хүрээнд малжуулах ажил хийгдэнэ.
  5. Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч зохион байгуулна.
  6. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана. Хаврын отор нүүдлийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор халдварт өвчнөөс сэргийлж ажиллах нь нэн чухал юм.  Малын эрүүл мэнд хүний болоод хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм.
  7. Малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана. Ялангуяа отор нүүдлээр явж байгаа, алслагдсан аймаг сумдад ажиллаж, амьдарч байгаа малчин өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэхээс гадна эрт илрүүлэгт хамруулах ажлыг ЭМЯ хариуцан ажиллана.
  8. Сумын эрүүл мэндийн төвүүд алсын дуудлага үйлчилгээ үзүүлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй хүндрэлтэй байдаг. Засгийн газраас улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх авто машиныг сүүлийн үеийн, туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон авто машинаар шинэчилэхэд нийт 9 тэрбум төгрөг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ойрын өдрүүдэд шийдвэрлэнэ.
  9. Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу орон нутгийн нөөцийг нэмж бүрдүүлэх Өөрөөр хэлбэл, аймаг орон нутгийн удирдлагууд сум орон нутагтаа шаардлагатай нөөцийг тогтмол нэмж бүрдүүлнэ.
  10. Аймаг орон нутгийн төсвийн давсан орлогыг зөвхөн хаврын хүндрэлийг даван туулах, эрсдлийг бууруулах, хохирлыг багасгах, малчдад зориулсан тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.
  11. Стратегийн буюу хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд импортоор орж ирж байгаа гурил, тэжээл гэх мэт энэ чиглэлийн бусад бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.
  12. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, эрсдэл бүхий газруудад айл өрх, албан байгууллагуудыг суурьшуулахгүй байх, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж ОБЕГ-ын дарга Л.Ариунбуянаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж үнэлэлт, дүгнэлт өгөх шийдвэр гаргалаа.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 600.000 ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА

 УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 508,039 толгой мал хорогдсон байсан бол өнөөдрийн байдлаар 600.000 орчим толгой мал хорогдсон байна.  Малын хорогдол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хамгийн өндөр байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15 мянга орчим айл өрхүүд цасанд боогдсон, хязгаарлагдсан, зам гаргах шаардлагатай нөхцөл байдалд байна.

Мөн өнөөдрийн байдлаар 38 мянган км зам гаргаж тухайн айл өрхүүд рүү зорчих хөдөлгөөнийг нээх тооцоо судалгаатай ажиллаж байна. Өвс тэжээлийн тухайд малчдын хувьдаа бэлтгэсэн нөөцийн 80 орчим хувь нь дууссан байна.  УОК-оос оны өмнө 9.2 мянган тонн тэжээлийг аймаг  орон нутгуудад хөнгөлттэй үнээр олгосон. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дахин хөнгөлттэй үнээр тэжээл олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан. Шаардлагатай вакциныг гаднаас татаж авах, дотоодын үйлдвэрт үйлдвэрлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлд шаардлагатай хөрөнгө мөнгийг УОК-т танилцуулах, шийдвэрлүүлэх шийдвэр гарлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 1 цаг 24 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 1 цаг 27 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 1 цаг 28 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 1 цаг 30 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 32 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 1 цаг 33 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 1 цаг 35 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 1 цаг 36 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 1 цаг 37 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 2 цаг 58 мин ЧУБИ 3 цаг 11 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 41 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 3 цаг 43 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 3 цаг 43 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 3 цаг 45 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 3 цаг 46 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 5 цаг 14 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 5 цаг 16 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 5 цаг 17 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 5 цаг 18 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top