x

Баянгол дүүргийн Онцгой комиссын анхдугаар хуралдаан боллоо

Баянгол дүүргийн Онцгой комисс (ДОК)-ын энэ оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд дүүргийн Засаг дарга, ДОК-ын дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Оюунболд болон дүүргийн Онцгой комиссын гишүүд оролцлоо.  

Өнөөдрийн хурлаар,

  • Нийтийн орон сууцны галын аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар,

  • Угаарын хийн хорлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажлын хүрээнд хийгдсэн ажлууд,

  • Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсны улмаас үүссэн үерийн гамшгийн үед ДОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

  • Борооны дараах гамшгийн үед хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонслоо.

Энэ үеэр дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн зүйлийг онцолсон. Тодруулбал, “ДОК-ын гишүүд бол дүүргийн 250 мянга орчим иргэний өмнө хүлээсэн үүрэгтэй хүмүүс. Манай дүүргийн 82 хувь нь байшин хороолол. Хүн амын төвлөрөл ихтэй. Магадгүй ямар нэг гамшиг, осол боллоо гэхэд хохирол их гарч болзошгүй. Иймээс ДОК-ын гишүүд ямар ч үед нэгдсэн нэг мэдээлэлтэй байж, нэгдсэн байдлаар мэдээлэл солилцох, гамшиг осол болсон үед иргэд, оршин суугчдаа хэрхэн яаж хохирол багатай авч гаргах талаар дүүрэг, хороод болон мэргэжлийн байгууллагууд нэг төлөвлөгөөтэй байх ёстой. Мөн мэргэжлийн байгууллагууд хамтраад гамшиг ослын үед хороод болон СӨХ-д ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар сургалт, зөвлөгөө мэдээллийг өгөх шаардлагатай байна гэдгийг хэллээ. 

Мөн хороодын Засаг дарга нар мөн газар хөдлөлт, үер ус, галын аюул тохиолдсон үед хариуцаж буй нутаг дэвсгэрт нь ямар эрсдэлтэй асуудал тулгар байгаа талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.  

Хурлын төгсгөлд ДОК-ын дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн чиглэл өгсөн. Үүнд, 

  • Дүүргийн хэмжээнд галын болон эмнэлгийн машин орж гарахад эрсдэлтэй байгаа газруудаа тодорхойлох,

  • Орц, гарцуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах,

  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэлт газруудаа тодорхойлох,

  • Гэр болон байшин хорооллын цахилгааны утаснуудад үзлэг хийх,

  • Сургууль, цэцэрлэгүүдийн орчны орц гарц болон аюулгүй байдал,

  • Гэр хорооллын мухар гудамжнуудын судалгааг гаргаж дараагийн хуралд танилцуулахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 2 цаг 43 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 2 цаг 46 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 2 цаг 47 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 2 цаг 49 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 51 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 2 цаг 52 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 2 цаг 54 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 2 цаг 55 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 2 цаг 56 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 4 цаг 17 мин ЧУБИ 4 цаг 30 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 5 цаг 0 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 5 цаг 2 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 5 цаг 2 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 5 цаг 4 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 5 цаг 4 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 6 цаг 33 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 6 цаг 35 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 6 цаг 36 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 6 цаг 36 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top