x

Х.Нямбаатар: Барилгын том компаниудтай үзсэн шиг үзээд дуусна

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдөр болсон шуурхай зөвлөгөөний үеэр сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар:

-"Өмнөх цаг үед дандаа авлигажсан байдлаар газар олголт хийж, замбараагүй орон сууцны хорооллууд барьсан. Эхнээс нь дурдаж хэлье.

Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Голден парк гамшиг болсон хороолол. Үүний алдааг засах гэж ажиллаж байгаа. Айлуудаас газрыг нь янз бүрийн байдлаар шахаж, шаардаж авахаар барилгын компаниудын удирдлагууд хэвлэл мэдээлэлд захиалга өгч нийслэл рүү дайрах ажлуудыг зохион байгуулдаг юм билээ. Үүнээс шантрахгүй. Энэ жил Голден паркийг дахиад сургууль, цэцэрлэгтэй болгох ажил эхэлнэ.

Хоёрдугаарт Алтай хотхон. 12,000 айлтай хэрнээ сургууль, цэцэрлэггүй. Сургууль, цэцэрлэгтэй болгох асуудлыг энэ жил шийднэ. Маршал таун, Эко констракшн, Кинг тауэр гээд маш их асуудал дагуулсан хороолол барьж буй нөхөд бий. Гурав дахь өдөр Кинг тауэрт очно. Тус хорооллын урд талын 5,000 м.кв газрыг авах асуудлаар газар дээр нь очно. Улсын сургууль, цэцэрлэг барих мөнгийг одоо тавина. ААН-үүд надтай шүүхэдвэл шүүхэднэ биз, шийдвэрээ гаргасан.

"Тайгам Алтай" компанийн захирлууд багахан шиг дарваганаарай гэж хэлмээр байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа сургуулийн техникийн нөхцөлд гацаа хийгээд байгаа юм. Алтай, Олимп хотхоныг "Тайгам Алтай" компани барьсан. Тайгам Алтай компанитай холбоотой бүх ажлыг зогсоо. Яг адил явна. Авсан бүх газар нь цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг надад танилцуул.

Хан Хилс хотхон өөрийн газар дээр барилгаа дүүргэж барьчихаад нийтийн эзэмшил дээр сүүдрэвч, иргэдийн амрах орчин барьчихаад байна. Энэ бол хөгийн шунал. Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд газрууд хэрхэн олгогдсоныг мэднэ. Барилгын хэдэн том компаниудтай үзэж байгаад дуусна. Өмнө нь хэдэн том авлигачидтай үзээд ард нь гарсан. Барилгын компаниуд хэрхэн газар, зөвшөөрөл авсан, ямар ашиг олсныг мэдэж байгаа. Одоо жоохон ч гэсэн сэтгэл гаргаад байранд орсон хүмүүсээ сургууль, цэцэрлэгтэй болгох газар нийслэлд өгчихөөч.

Баянзүрхийн 26, 36 дугаар хорооны алдартай хороолол байгаа. НИТХ-ын төлөөлөгч нарт газрыг олголоо гэж яригдаж байсан, дараа нь га, га-гаар газрын наймааны золиос болсон. Түгжрэл энэ бүхэн чинь өнгөрсөн 30 жилийн алдааг хийсэн нөхөд гурван сар ажиллаж байгаа над дээр тохно гэвэл ёстой үгүй.

Барилгын том компаниудтай үзсэн шиг үзээд дууссан шиг дуусна. Би газрыг, бизнесийг булааж авах биш хотхон, хорооллын оршин суугчдын хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг барих гэж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн газар өгөхгүй гэж бүгд уллаж суугаа" гэсэн байна.

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4,002 ам метр газрыг чөлөөлөөд буй. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4,000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 2 цаг 40 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 2 цаг 43 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 2 цаг 43 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 2 цаг 45 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 47 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 2 цаг 49 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 2 цаг 50 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 2 цаг 51 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 2 цаг 52 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 4 цаг 13 мин ЧУБИ 4 цаг 27 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 56 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 4 цаг 59 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 4 цаг 59 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 5 цаг 1 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 5 цаг 1 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 6 цаг 30 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 6 цаг 31 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 6 цаг 32 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 6 цаг 33 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top