x

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав, ээж дээр очиж уулзжээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "хэрэг мөрдөн шалгалтах ажиллагаанд саад учруулсан" гэх үндэслэлээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр цагдан хорьсон. Шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон хоёр сарын хугацаа өнөөдөр дуусах байсан ч дахин 30 хоногоор сунгаад байгаа. 

Тэгвэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 3-ны өдөр Д.Мөнх-Эрдэнэ түүний ээж, аавыг эргэж очжээ.

Энэ тухай Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр “Дүүг маань хүнд хэцүү байгаа үед аав ээж, хоёр дүүг маань хүндэтгээд зорьж ирсэн Мөнх-Эрдэнэ танд баярлалаа” гэжээ. 

Харин иргэн Д.Мөнх-Эрдэнэ "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав ээж дээр очлоо. Намайг нөгөө газар байхад миний араас нилээд дуугарсныг би мэдсэн, сонссон. Сонсоод хүн л юм болсон хойно намайг гэсэн хүн бүрийн төлөө өөрийн эрхгүй баярлаж, нулимс цийлэгнэж огшдог юм билээ. Би нөгөө газар орсондоо, шүүхээр ял авсандаа ерөөсөө санаа зовж, айж шалчигнаагүй.

Яагаад гэвэл би өөрөө энэ тэмцэл, үг үйлдлээ сонгосон, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Би угаасаа тэмцэж байна гээд доозоо хэтрүүлсэн, хоолоор бол давс, хужрыг нь хэтрүүлсэн. Түүн шиг Өнөрөө маань доозоо арай хэтрүүлчихлээ гэж би бас нөгөө газар байхдаа харж байлаа.

Хүн аливаа асуудлыг өөрөө үүрээд туулах замдаа их юм боддог, алдаагаа дэнсэлдэг юм билээ. Надад ямар ар тал, эрх барьж байгаа нам, улс төрд нөлөө бүхий аав, ах байх биш. Борог амьдралд өсч, бор зүрхээрээ зүтгэж, улаан гал руу галзуу юм шиг орсон, ороод пойлдуулсан нь үнэн. Тиймээс өөрөө бүхнийг үүрч, давж туулна гэдгээ мэдэж байсан.

Өнөрөө ч адилхан амьдралд төрж өссөнийг аав, ээжтэй нь уулзахдаа харлаа, мэдлээ. Гэхдээ шавилхан биетэй, жирийн ардын охин энэ замыг сонгож туулна гэдэг маш хэцүү. Хэр баргийн аавын хүүгийн ард нь гардаг зам биш ээ. Энэ хэцүү замыг сонгоод, туулж яваа Өнөрцэцэг дүүгээр би бахархаж байна. Ийм эр зориг жирийн ард иргэдийн борог амьдралд өссөн, бор зүрхээрээ яваа хүнээс л гардаг юм. Авилгачдын амьдрал үзээгүй жулдрай пацануудаас гардаггүй юм аа, тэд чаддаггүй юм.

Өчигдөр хөөрхий аав ээжтэй нь өөрийнхөө хэмжээнд, өөрийн бодлоо хуваалцлаа. Охиндоо битгий санаа зов! Та нар эрүүл байж энэ бүгдийг охин чинь давж туулна. Та нар маань хямраад, өвдвөл охин чинь санаа нь зовно, дагаж хямарна. Охин чинь төрийн хамгаалалтанд байгаа. Юмны учир олдоно, ер нь юмыг хөнгөнөөр бодоод хэрэггүй. Охин чинь эрүүл саруул, ардаа аав ээж үр хүүхэддээ санаа зовохгүй байвал өөрт нь амар. Асуудлаа шийдүүлэхэд бодол санаа нь хүртэл цэгцтэй төвлөрч өгнө гэдгийг хэллээ.

Өөрийнхөө хэмжээнд аав ээжид нь нэмэр болох бүхнээ шавхаж хэлсэн, ярилцаж удаан суулаа. Ээж нь Өнөрөөгийн түрээсэлсэн амьдардаг авсаархан хөөрхөн байранд хүүхдүүдтэй нь цуг байгаа юм байна. Аав нь хөдөө хэдэн мал, хот 2-н дунд ирэн очиж байгаа гэнэ.

Хөөрхий миний аав ээж шиг хээ шаагүй жирийн л сайхан буурлууд юмаа. Эгч дүү нар нь өөр өөрсдөө тус тусдаа амьдралтай болохоор аль байгаа боломжоороо ээж аав, эгч, дүүгийнхээ хүүхдүүдэд анхаарал хандуулж, ар талыг нь хариуцаад сэтгэл зүтгэлээрээ нэг сайхан халуун ам бүлээрээ амьдарцгааж байна.

Намайг миний нутгийн, нэг төгсөлтийн одоо Зариг.мн сайтад Өнөрөөтэй хамт ажилладаг Нямжавын Сарантуяа найз маань дагуулж очлоо. Замдаа хэсэг хууч хөөрлөө, танай ажил сайн уу? Зариг.мн сайтын ханалт хэр байна. Аливаа үйл ажиллагаа явуулахад олон хүний цалин хөлс, татвар, даатгал гэх мэт олон асуудал байдаг хэцүү. Танайх овоо өөрийн байртай учраас бас ч гэж арай гайгүй байгаа биз дээ мэтээр би асуулаа. Сараа маань ажил хэвийн, хамт олонтойгоо хичээж л явна. Бидний үйл ажилгаа явуулж байгаа энэ байрыг банкны лизингээр авсан. Сар бүр төлөлт хийдэг гэж байна лээ.

Би ч Өнөрөөг их буруу бодож байжээ, хөөрхий. Гадуур шуугиад байгаа шиг тансаг байранд амьдарч, үнэтэй оффист орлого сайтай ажилладаг энээ тэрээ гэх мэтээр. За ямар ч байсан үхтэл үр харам гэдэг. Үрийнхээ төлөө санаа нь зовж суугаа 2 хөгшин дээр очиж хэсэг зуур ч гэсэн сэтгэл санаагаа уудалж сайхан ярилцлаа. Амьдрал сайхаан. Сар шинэдээ сайхан шинэчлээрэй, үзэл бодол нэгтэй Монгол ахан дүүсээ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 2 цаг 42 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 2 цаг 44 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 2 цаг 45 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 2 цаг 47 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 49 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 2 цаг 50 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 2 цаг 52 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 2 цаг 53 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 2 цаг 54 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 4 цаг 15 мин ЧУБИ 4 цаг 28 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 58 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 5 цаг 0 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 5 цаг 0 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 5 цаг 2 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 5 цаг 3 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 6 цаг 31 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 6 цаг 33 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 6 цаг 34 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 6 цаг 35 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top