x

Баянзүрх дүүргийн 40 гаруй СӨХ-нд хашаа буулгах мэдэгдэл хүргүүлжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн.

Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээний хүрээнд одоогийн байдлаар 33,300 метр гаруй хашааг буулгаж, 7480 орчим хашаанд стандарт мөрдүүлээд байна. Хашаа арга хэмжээг энэ жил ч мөн үргэлжлүүлж, эрчимжүүлнэ. Өнгөрсөн долоо хоногт “Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон харамсалтай ослоос бид сургамж авах хэрэгтэй. Энэ алдааг дахин давтагдуулахгүйн тулд нэн түрүүнд төлөвлөлтийн алдаатай буюу нягтаршил ихтэй, орц, гарц байхгүй, өндөр хашаа барьсан хотхон, хорооллуудын СӨХ-нд хашаа буулгах мэдэгдлийг хүргүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны 40 гаруй СӨХ-нд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдэл хүргүүлсэн. Цаашид энэ чиглэлийн арга хэмжээг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулах юм. Мэдэгдлээр хүргүүлсэн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол албадан буулгаж, гарсан зардлыг тухайн СӨХ, барилгын компаниас гаргуулна. Иймд иргэд, олон нийт зөвөөр ойлгож, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон ослын газарт Барилга, хот байгуулалтын яамнаас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Ослын газрын ойролцоо зам, талбайд орц, гарцыг хязгаарлан, орон сууц болон өөр объектууд барьсан нь гал командын машин нэвтрэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон байна. Иймд цаашид энэ мэт алдаатай хот төлөвлөлт, барилгын зураг төслийг хийж байгаа байгууллагууд болон баталж байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцно гэдгийг тэрбээр онцолж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 3 цаг 52 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 3 цаг 55 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 3 цаг 56 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 3 цаг 58 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 0 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 4 цаг 1 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 4 цаг 3 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 4 цаг 4 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 4 цаг 5 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 5 цаг 26 мин ЧУБИ 5 цаг 39 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 6 цаг 9 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 6 цаг 11 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 6 цаг 11 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 6 цаг 13 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 6 цаг 14 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 7 цаг 42 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 7 цаг 44 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 7 цаг 45 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 7 цаг 46 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top