x

Хүндхэн өвлийг давах гэж мэрийцгээж байна даа 

Яг үнэнийг хэлэхэд нийслэл хот эзэнгүй юм шиг л байна. Бүхэл бүтэн улсын нийслэл ийм болчихоод байгаа нь үеийн үед энэ хотыг удирдаж байсан дарга, улстөрчдийн балаг. Амьдралынхаа цөөн хэдэн өвлийг эс тооцвол Улаанбаатар хотод л өвөлжиж ирж. Гэлээ гээд энэ жилийнх шиг зутруу, хатуухан өвлийг үзээгүй гэхэд болно. Хотын иргэдийг түгжрэл гэхээсээ илүү тэгш сондгой хязгаарлалт, байж болох хязгаараас хэтэрсэн замын халтиргаа гулгаа, хүүе гэхийн завгүй солигдсон нийтийн тээврийн чиглэлүүд асар их бухимдууллаа. Ид хүйтэн тачигнаж байгаа үед нэг өглөө бүх чиглэлийг нь солиод хаячихаар яах вэ. Угтаа иргэд юу хүссэн билээ. Тав тухтай дулаахан, больё гэхэд 15 минут тутамд ирээд байдаг, хүртээмжтэй нийтийн тээврийг хүссэн болохоос жавар тачигнасан өдрүүдэд бүх чиглэлийг нь самраад хаячих гэж хүсээгүй. Ер нь нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болговол толгойн өвчин болоод байгаа замын түгжрэл шийдэгдчихмээр.

Нэгэнт сайн болсон нийтийн тээврээр хүмүүс цааргалахгүй зорчдог болчихвол дагаад түгжрэл байхгүй болж л таарна. Харин автобусаа түгжрэлд таг зогсоохгүйн тулд олон жил ярьж байгаа шийдэл болох нэгдүгээр эгнээгээ жинхэнэ утгаар нь чөлөөлчихөд болчих мэт. Угтаа аливаа асуудал судалгаа шинжилгээнд суурилсан, түүндээ үндэслэж аливаа шийдлээ гаргадаг байх ёстой ч манай нөхцөлд эсрэг байдаг гэж санагдахаар. Гэвч энэ бүхэн өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй бүүр ч асуудал болсоор байна. Мөн явган зорчигч зам хөндлөн гарна гэдэг энэ өвлийн хувьд томхон даваа байлаа. Зам хөндлөн гарахыг зөвшөөрсөн гэрэл нь маш хурдан солигддог бөгөөд тэр зуурт амжиж гарах гэдэг хүүхэд хөгшид битгий хэл идэр залуусын хувьд ч хэцүүхэн. Яаж ч явсан халтирч савж унах эрсдэл 100 хувь. Яг л их тогтоол усны хөлдсөн мандал шиг. Нэг иймэрхүү байдалтай хахир өвлийг даван туулах гэж мэрийцгээж байна. Харамсалтай нь тун удахгүй эдгээрийг мартацгаах нь гунигтай үнэн.

DNN.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Өчигдөр 13 цаг 57 мин Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна Өчигдөр 10 цаг 53 мин Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй Өчигдөр 10 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан Өчигдөр 10 цаг 38 мин Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав Уржигдар 13 цаг 40 мин Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 13 цаг 18 мин Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна Уржигдар 13 цаг 17 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна Уржигдар 13 цаг 07 мин Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна Уржигдар 13 цаг 04 мин Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ Уржигдар 13 цаг 01 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 11 цаг 47 мин Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо Уржигдар 11 цаг 43 мин ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч Уржигдар 10 цаг 36 мин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна Уржигдар 09 цаг 58 мин Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана Уржигдар 09 цаг 23 мин Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов Уржигдар 09 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Уржигдар 09 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. Уржигдар 09 цаг 19 мин Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав Уржигдар 09 цаг 18 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top