x

Гэр бүлийн орчинд амьд харилцаа байхгүйгээс хүүхдийн хэл ярианы хөгжил дутуу явагдаж байна

Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн хаалт өнөөдөр болж төслийн хүрээнд гарсан сайн туршлага болон орон нутаг дахь тогтолцоо, сургууль, цэцэрлэгт бий болсон өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр гурван жилийн хугацаанд хэрэгжсэн уг төслийн үеэр багш нар  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласан туршлагуудаасаа хуваалцлаа. 

Дундговь аймгийн Гуравдугаар цэцэрлэгийн багш н.Сүнжидмаа: 

-Манай бүлэгт гар хөлийн сул хөдөлгөөнтэй, явж чаддаггүй хүүхэд ирсэн. Хамгийн эхлээд эцэг эхтэй нь ярилцаж хүүхдэд үр дүн гаргахын тулд би юу хийх хэрэгтэй вэ гэдгээ эрж хайсан. Анх хүнд байсан ч сууж сургахаас эхэлсэн. Дараа нь хооллож сургахын тулд таваг, халбага, аяга, ширээ зэрэг дээр нь анхаарч янз янзаар туршиж үзсэний дараа хүүхэд аяндаа 3-4 сарын дараа ямар ч асуудалгүй хоолоо иддэг болсон. 

Дараа нь хүүхдээ зурж бичүүлж сургахын тулд сул хөдөлгөөнтэй гарт нь давстай хүндрүүлэгч зүүлгэх зэрэг аргыг туршиж үр дүнд хүрсэн. Мөн тэнцвэржүүлэх зорилгоор уг хүндрүүлэгчийг ашиглаж байсан. 

зураг

Дундговь аймгийн III цэцэрлэгийн багшийн слайдаас

"Хичээлээс авсан мэдлэг, чадварыг нийгмийн орчинд хэрэглээ болгоход эцэг эхчүүд голлох үүрэгтэй"

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн багш н.Ариунзаяа: 

-Анх надад хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдтэй ажиллаж ахиц гаргаж чадах болов уу гэсэн айдас байсан. Ахмад багш нараасаа туршлага судлахад тэд энэ хүүхэд хийж чадна, чадахгүй гэж ялгалгүйгээр хүүхэд болгоны онцлогт тохируулан даалгавруудыг өгч хүүхдийг байгаагаар нь хөгжүүлж байсан. 

Хүүхдийг "Хөгжлийн ай" бүрээр нь үнэлж тухайн хүүхдийн аль чадварыг хөгжүүлэх шаардлагатай байгааг тогтоодог. Хичээлээс авсан мэдлэг, чадварыг нийгмийн орчинд хэрэглээ болгоход эцэг эхчүүд голлох үүрэгтэй. Ангидаа суралцаж байгаа хүүхдүүдээ гурван түвшинд ангилж тухайн хүүхдийн онцлогт тохируулж дараах байдлаар хичээлээ заадаг. Нэг аргазүйгээр ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг сургах боломжгүй.  

зураг

Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн багш н.Ариунзаяагийн слайдаас

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилчдын сэтгэлзүйд анхаарах нь их үр дүнтэй байсан"

Дорнод аймгийн Наймдугаар цэцэрлэгийн багш н.Хулан: 

-Эцэг эхчүүдэд хоорондоо туршлага солилцох ажлыг зохин байгуулдаг. Мөн багш, багшийн туслах, эмч, тогооч нараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон хоол тэжээлийг өгөх, хөдөлгөөн заслын анхан шатны бариа хэрхэн хийх зэрэг чадавхжуулах сургалтад хамруулсан. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилчдын сэтгэлзүйн асуудал маш чухал учир сэтгэлзүйн зөвлөгөөнд хамруулж ажиллах нь их үр дүнтэй байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нь ганц багшийн үүрэг биш. Сургуулийн ажилчид, эцэг эхчүүдийн оролцоо чухал. 

зураг

Дорнод аймгийн Наймдугаар цэцэрлэгийн багш н.Хулангийн слайдаас

"Хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэснээс болж хүүхэд хазах, зулгаах, мэрэх, зажлах зэрэг үйл явцуудаа ажиллуулахгүй болж өгүүлэх эрхтний хөгжил нь дутуу явагдаж байна"

Дархан-Уул аймгийн Долдугаар цэцэрлэгийн багш н.Баянжаргал: 

-Гэр бүлийн орчинд амьд харилцаа байхгүй, утасны хамаарлаас болоод хүүхдийн өгүүлэх эрхтний булчингуудын хөгжил дутуу явагдаж байна. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэснээс болж хүүхэд хазах, зулгаах, мэрэх, зажлах зэрэг үйл явцуудаа ажиллуулахгүй болж амны зуулт нь буруу явагдан улмаар хэл ярианы бэрхшээл үүсэж эхэлж байна. 

Түүнчлэн эцэг эхчүүдийн буруу хандлага буюу хүүхдээ эрхлүүлж буруу ярьснаас үүдэж хүүхдийн авианд зөв дуудлага нь сууж өгөхгүй байна.  

Хэл заслын сургалтыг тоглоомын аргачлалаар явуулбал илүү үр дүнтэй. Жишээ нь үндэсний шагай таалцах тоглоом тоглоход хүүхэд шагайгаа нэрлэж харилцаа үүсгэхээс эхлээд олон чадваруудаа давхар хөгжүүлж байдаг.  

зураг

Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэгийн багш н.Баянжаргалын слайдаас

Мөн багш нар "Багш хүүхдүүдийнхээ төлөө суралцах хэрэгцээ байна", "Хөгжлийн бэрхшээлийг нь биш хөгжих боломжийг нь харж хөгжүүлье гэж уриалмаар байна", "Өмнө нь бэрхшээлийг нь илүү хардаг байсан бол одоо хүлээн зөвшөөрч хүртээмжтэй орчин, хэрэглэгдэхүүнийг нь бэлдэж өгөх хэрэгтэй юм байна" зэрэг зүйлсийг онцлон хэлж байв.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 5 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 5 цаг 5 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 5 цаг 5 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 5 цаг 7 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 5 цаг 9 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 5 цаг 11 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 5 цаг 12 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 5 цаг 13 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 5 цаг 14 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 6 цаг 35 мин ЧУБИ 6 цаг 49 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 7 цаг 18 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 7 цаг 21 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 7 цаг 21 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 7 цаг 23 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 7 цаг 23 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 8 цаг 52 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 8 цаг 53 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 8 цаг 54 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 8 цаг 55 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top