x

Ж.Хунан: 11 жилийн хугацаанд гацсан ЕБС-ийн байрыг ашиглалтад оруулах бүх арга хэмжээг авна

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Тэрбээр Улаан-Уул суманд Засаг дарга болон Хамтарсан багийн бүрэлдэхүүнтэй 2024 оны нэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд уулзаж, сум дахь хүүхдийн эрхийн зөрчил нөхцөл байдалтай танилцсан юм.

 

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин хүүхэд болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг судалж, тусгахаар Комисс ажиллаж байна.

Уг ажилтай холбогдуулан хүүхдийн эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ конвенцод нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн, олон улсын байгууллагаас санхүүжилттэй зарим байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээлэл цуглуулж байгаа юм.

Уг асуудлаар Улаан-Уул сумын Засаг дарга, нийгмийн халамж хариуцсан ажилтан, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл цуглуулж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаад байна.

Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй "царцсан". Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол, мэдээлэл Комисст ирсэн.

Дээрх гомдол, мэдээллийн мөрөөр сургуулийн барилгын ажил зогссон шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, нөхцөл байдал зэргийг тодруулах хүрээнд шаардлагатай баримт баримт материалыг цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд уулзалтын үеэр сургуулийн багш, ажилтнуудтай ганцаарчилсан ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.

Тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр нь 1963-1988 оны хооронд ашиглалтад орсон нийт 5 барилга байгууламжтай. Хоёр ээлжээр 870 хүүхэд суралцдаг.

Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байсан нь сургуулийн барилга, дотуур байрыг нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатайг илтгэж байна.

Цаашид Комисс уг асуудлаар эрх бүхий байгууллагаас тодруулга, мэдээлэл авч холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлах зэргээр хүүхдийн дээд эрхийг хамгаалахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг Комиссын гишүүн Ж.Хунан хяналт шалгалтын үеэр цохон тэмдэглэсэн юм.

Дээрх хяналт шалгалтаас гадна Улаан-Уул сум дахь төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа албан хаагчид, иргэдэд шаардлагатай асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулах зэргээр ажиллалаа.

Тухайлбал, Хилийн цэргийн 257 дугаар ангийн ... дугаар заставын бие бүрэлдэхүүн, сумын төрийн албан хаагчид, иргэдэд хүний эрхийн ойлголт хөдөлмөрлөх эрхийн талаар сургалт нөлөөллийн ажил, зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. 

Эх сурвалж: ХЭҮК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 6 цаг 5 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 6 цаг 8 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 6 цаг 9 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 6 цаг 11 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 6 цаг 13 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 6 цаг 14 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 6 цаг 16 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 6 цаг 17 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 6 цаг 18 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 7 цаг 39 мин ЧУБИ 7 цаг 52 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 8 цаг 22 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 8 цаг 24 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 8 цаг 24 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 8 цаг 26 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 8 цаг 26 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 9 цаг 55 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 9 цаг 56 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 9 цаг 58 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 9 цаг 58 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top