x

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Орхон аймагт ажиллалаа

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдах бүрэлдэхүүн энэ сарын 25-26-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 110, 186, 234 дүгээр ангид ажиллав.

Тэднийг Эрдэнэт цэргийн хүрээний дарга хурандаа Ц.Төрмөнх хүндэт харуулын хамт угтаж, ангийн үйл ажиллагааг танилцуулж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг уламжиллаа.

Эрдэнэт цэргийн хүрээний ангиуд нь хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож байгаа юм.

Эдгээр ангиуд алба хаах орчин нөхцөлийг сайжруулж гал тогоо, фитнес заал, тавиулан, спорт заал зэрэг барилга байгууламжид томоохон засвар, тохижилтыг хийсэн байна. Дэд сайд Б.Баярмагнай цэргийн хүрээний бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагаа, Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилт, мөн энэ хугацаанд БХЯ-наас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо.

Мөн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, сүүлийн 30 гаруй жил шийдэгдээгүй Зэвсэг, техникийг сэргээн сайжруулах асуудлыг шийдвэрлүүлж, “Хэрэглэгч салбараас үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч салбар болох” зорилтыг хэрэгжүүлэн сум, галт хэрэглэл үйлдвэрлэх “Зэв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан зэргийг онцолж, алба хаагчдын цалинг 3-5 шат, 40-80 хувиар нэмэгдүүлсэн, цаашид ч нийгмийн хамгааллын бодлого үргэлжлэн хэрэгжинэ гэдгийг тэмдэглээд захирагч, удирдлагуудын уламжилсан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ үеэр дэд сайд Б.Баярмагнай Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат болоод төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцээд иргэдийн цэрэг-эх оронч үзэл, хандлага идэвх өндөр байгаа нь нутгийн захиргааны болон цэргийн анги, байгууллагын идэвхтэй үйл ажиллагаатай холбоотойг онцолж талархан сайшаасан юм. Орон нутгийн удирдлагууд ч аймаг орон нутгийн хөгжилд Зэвсэгт хүчний ангиудын үнэтэй хувь нэмэр оруулж буйд сэтгэл хангалуун байдгаа хэлж, шинээр баригдахаар төлөвлөгдөж байгаа 40 айлын албан тушаалын орон сууцны төсөлд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 6 цаг 7 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 6 цаг 10 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 6 цаг 10 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 6 цаг 13 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 6 цаг 14 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 6 цаг 16 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 6 цаг 18 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 6 цаг 18 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 6 цаг 19 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 7 цаг 40 мин ЧУБИ 7 цаг 54 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 8 цаг 23 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 8 цаг 26 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 8 цаг 26 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 8 цаг 28 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 8 цаг 28 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 9 цаг 57 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 9 цаг 58 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 9 цаг 59 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 10 цаг 0 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top