x

Т.Баярхүү: Нас барсан хүний тоог нуун дарагдуулах боломжгүй

Энэ сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажлын талаар өнөөдөр УОК болон НОК-оос мэдээллээ.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Гал түймрийн шалтгаан, хохирлын хэмжээ мөрдөн шалгах ажиллагааны явцад эцэслэн тогтоогдоно. Бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, батлагдаагүй мэдээллүүд цахим орчинд гарч буй учраас албаныхны зүгээс нөхцөл байдлыг тогтмол мэдээлэх болно. Нас барсан болон бэртэж гэмтсэн хүний тоог нуун дарагдуулах ямар ч боломжгүй. Иймд иргэд, олон нийтийг албаны эх сурвалжийн мэдээ мэдээллийг хүлээн авч байхыг, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй хүсэж байна.

Гал түймэрт хоёр орон сууцны барилга, хэд хэдэн үйлчилгээний төвийн барилга, 35 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр өртсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагууд хэргийн газар үзлэг, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Гал түймэрт өртөж, түлэгдсэн 27 иргэн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 иргэн зөвлөгөө, анхан шатны тусламж аван гэртээ харьсан. Түлэгдэж, гэмтэж бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас 19 настай нэг иргэн өнгөрсөн шөнө харамсалтайгаар амь насаа алдлаа. ГССҮТ-д хэмтэн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд, найман иргэний биеийн байдал хүндэвтэр нөхцөл байдалтай байна. Засгийн газар, УОК-оос байгуулсан Ажлын хэсэг болон эрүүл мэндийн байгууллагууд яаралтай арга хэмжээг шуурхай авч, цаг алдалгүй ажиллаж байгаа. Түймэрт өртсөн хоёр орон сууцны иргэдийг Баянзүрх дүүрэгт хоёр зочид буудалд байрлуулсан. Тус орон сууцнуудыг засварлаж, хэвийн болгох хугацаанд буюу энэ оны аравдугаар сар хүртэл тухайн иргэдийн түрээсийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.

Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь Засгийн газар, тухайн орон нутгийн захиргааны нэгдүгээр үүрэг учраас Засгийн газар болон НЗДТГ-аас засвар, түрээсийн зардлыг шийдвэрлэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, буруутай этгээд тогтоогдсоны дараа зардлыг нэхэмжлэх, түүнийг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй.

УОК-ын даргын тушаалаар шатахуун, хий, тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагааг явуулах хууль эрх зүйн акт, стандарт, дүрэмд дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж эхэлсэн. НОК-оос шатахуун болон хий түгээх станцууд, тэсэрч дэлбэрэх аюултай бодисын чиглэлээр, холбогдох яамдаас хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нар “Дашваанжил” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан эсэхэд шалгалт хийж байгаа. Цэвэр усны шугамд дэлбэрэлтийн улмаас үүссэн гэмтлийг Ус сувгийн удирдах газраас засварлаж дууссан. Осол гарсан байршилд ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын Химийн тандалтын бүлэг хоёр удаа хэмжилт хийхэд болон нийслэлийн холбогдох байгууллага, Агаарын чанарын албанаас нэмэлт хэмжилтүүдийг хийхэд химийн хорт бодисын дэгдэлт илрээгүй. Нэмэлт шинжилгээнүүдийг хийж байгаа" гэлээ. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм байхгүй. Иймд ташаа мэдээлэл тараахгүй байхыг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөрдөн шалгах ажиллагаанд 12 төрлийн шинжээч томилсон. Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалд шинжилгээ хийх жишиг хугацааг заасан байдаг. Үндсэн хугацаа нь 14 хоног байдаг ч шинжилгээний цар хүрээнээс хамаараад сунгагдаж болох тул үзлэг шинжилгээ хийж дуусах хугацааг нарийн хэлэх боломжгүй" гэв.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан "Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу түрээсийн зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааны талаар мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас иргэдтэй уулзсан. Осолд өртсөн орон сууцнуудын засвар, сэргээн босголтын зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх учраас НЗДТГ-аас иргэдтэй гэрээ байгуулна" гэлээ. 

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 6 цаг 5 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 6 цаг 8 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 6 цаг 8 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 6 цаг 10 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 6 цаг 12 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 6 цаг 14 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 6 цаг 15 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 6 цаг 16 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 6 цаг 17 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 7 цаг 38 мин ЧУБИ 7 цаг 52 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 8 цаг 21 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 8 цаг 24 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 8 цаг 24 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 8 цаг 26 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 8 цаг 26 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 9 цаг 55 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 9 цаг 56 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 9 цаг 57 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 9 цаг 58 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top