x

Г.Ариунбуян: Гал унтраахад тактикийн алдаа гараагүй, золгүй осол байсан

Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Стандарт хэм хэмжээг баримтлаагүйгээс гарсан нөхцөл байдад дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс цэгцлэх ажлыг цаашид Засгийн газраас анхаарч ажиллана. Хохирол барагдуулах асуудал нэн тэргүүнд гарч байна. Шалгалтын ажил дуусаагүй, үргэлжилж байна. Энэ асуудлыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулахад цаг хугацаа нэлээд орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан.

Нэгдүгээрт, осолд өртөж амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх үүргийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болгосон. Хоёрдугаарт, ослоос болж үүссэн хохирлын хэмжээг тогтоож яаралтай арга хэмжээ авах. Нийт 29 машин, 60 айлын шатсан орон сууцны хохирлыг тооцоолж, хохирсон өрхүүдийг түр хугацаанд түрээсийн байранд байлгах төлбөрийг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг үүрэг болгоод байна. Гуравдугаарт, галд өртсөн байрыг яаралтай засварлана. Цаашид эрүүл аюулгүй орчин, гамшиг эрсдэлтэй тэмцэх байгууллагын чадварыг сайжруулахад анхаарна. Гэхдээ зөвхөн алба хаагчид биш улс даяараа анхаарах хэрэгтэй.

Даатгалын тогтолцооны тухайд хүндрэлтэй. Бид энэ чиглэлд цаашид мөн зайлшгүй анхаарах шаардлага үүслээ. Олон иргэдийг орох орон гэргүй байлгаж болохгүй учир шаардлагатай төсөв санхүүг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна. Галд өртсөн байр болон хажуугийн байруудад эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг өгсөн. Урьдчилсан дүгнэлт гарсан. Онцгой байдлын салбарт төсөв санхүүг шаардлагатай хэмжээгээр баталж өгөхийг удаа дараа илэрхийлсэн.

Гал унтраах дөрвөн алба хаагч дундаа нэг галын эсрэг хувцастай байна. Энэ байгууллагад хувцас тоног төхөөрөмж техник хэрэгслийг заавал шинэчлэх нэмэх шаардлага байгаа.

ГАЛ УНТРААХАД ТАКТИКИЙН АЛДАА ГАРААГҮЙ, ЗОЛГҮЙ ОСОЛ БАЙСАН

ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН:

-Өнгөрсөн шөнийн 01:15 цаг дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажилласан. Гал унтраах ажиллагаанд тактикийн алдаа гараагүй. 63 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу ослын газар очиж алба хаагчид үнэлгээ хийх үеэр осолдсон.  Ёмкост хүчтэй дэлбэрч, алба хаагчид шидэгдэж харамсалтайгаар амиа алдсан. Байгалийн хий буюу газ тээвэрлэж явсан машины дэлбэрэлтэд өртсөн обьект бол 60 айлын орон сууц.

Нийт гурван цаг 15 минут 10 гаруй анги ажиллаж галыг бүрэн унтраасан. Утаажилтын бүсээс иргэдийг гаргах ажлыг цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулсан. Хамгийн сүүлд хоёр өрхийн гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байж байгаад холбоо тогтоосон. Орон сууцны оршин суугчид бүгд эсэн мэнд байгаа. ОБГ-ын алба хаагчдад даатгал байдаг. 50 сая төгрөгийг нөхөн олгодог. Ионкс 40 метр газарт шидэгдэж, осолдсон золгүй осол өмнө нь Монголд гарч байгаагүй.

ГАЗ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙНА

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн Хурандаа Н.ЛХАГВАСАЙХАН:

-Тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэгч 2167 УНЕ дугаартай машин “Дашваанжил” ХХК-ийн автомашин НИТХ-ын 2014 оны 102-р тогтоолоор батлагдсан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах зөвшөөрөл өгөх журмын 2.2 дахь заалтын дагуу С,Е ангиллын зөвшөөрлийг Нийтийн Тээврийн Газраас авсан мэдээлэл урьдчилсан байдлаар бүртгэгдээгүй байна. Осол гарах үед тус замд цагдаагийн зохицуулалт байгаагүй, замын хөдөлгөөн гэрлэн дохиогоор зохицуулагдаж байсан. Осол гаргасан хоёр машины жолооч согтуурлын зэрэггүй байсан. Цаашид шалгалтаар цусны дээж авч шинжилнэ.

ТҮЛЭГДСЭН ГУРВАН ХҮН МАШ ХҮНД БАЙНА

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд нийт 10 хүн ослын улмаас түлэгдэж, хэвтэн эмчлүүлж байна. Гурван хүний биеийн байдал маш хүнд. Биеийн 80-90 хувь түлэгдсэн.

Хоёр иргэний биеийн 35-45 хувь түлэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд, таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийгдэж байна. Эрүүл мэндийн салбар байгууллагууд эм, тарианы нөөцийг гаргаж байгаа, тасарсан асуудал гараагүй байна.

Галд өртсөн 60 айлын орон сууцны тодорхой иргэдийг "Күүпер" зочид буудал байршуулсан. Эдгээр иргэдэд сэтгэл санааг нь тайвшруулах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    Ариунбуян огцор доо
    2024 оны 01 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 6 цаг 3 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 6 цаг 6 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 6 цаг 6 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 6 цаг 9 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 6 цаг 10 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 6 цаг 12 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 6 цаг 14 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 6 цаг 15 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 6 цаг 16 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 7 цаг 36 мин ЧУБИ 7 цаг 50 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 8 цаг 20 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 8 цаг 22 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 8 цаг 22 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 8 цаг 24 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 8 цаг 24 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 9 цаг 53 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 9 цаг 54 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 9 цаг 56 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 9 цаг 56 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top