x

Г.Ариунбуян: Дэлбэрэлтэд хоёр иргэн өртсөн байж болзошгүй. Эрлийн ажиллагаа явуулж байна

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:05 цагт Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, гал гарсан, хүний амь эрсэдсэн тухай мэдээлсэн. Ослын болон галын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян өнөөдөр өглөө дараах мэдээллийг хийсэн юм.

Г.Ариунбуян:

-"Газ ачсан тээврийн хэрэгсэл зорчиж байсан "Глобал" сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарсан. Түймрийн утааны бүсэд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Уг орон сууцны 7, 8, 11 давхрын гурван айл галд өртсөн байна. Одоо эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Утаа буурч, түймрийг хяналтдаа авлаа. Газ ачсан тээврийн хэрэгсэл автомашинтай мөргөлдөх үед ёмкость орчимд хэт халалт үүссэний улмаас дэлбэрсэн болохыг урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагчид өртөж, хүчтэй шидэгдэн амиа алдлаа. Мөн хоёр иргэн өртсөн байж болзошгүй. Цагдаагийн байгууллага шалгалт хийж байна. 26 дугаар хорооноос 60 айлын орон сууцны 37 айлтай холбогдож, мэдээлэл авсан. Бусад айлтай холбогдож чадаагүй, хаалга нь цоожтой байна.

Анхны дуудлага Онцгой байдлын байгууллагад 01:04 цагт ирсэн. Эхний аврах анги гурван минутын дотор ирсэн, нэмэлтээр аврах ангийнхан ирсэн, цаг алдаагүй. "Глобал" сургуулийн урд талаас уг байр руу галын машин ороход автомашинууд тавьсан, хашаа саад хаалттай байх зэрэг хүндрэл байсан, гэхдээ цаг алдаагүй. 20 гаруй машин дэлбэрэлтийн улмаас галд шатсан.

Галын голомтод ажиллаж байгаа аврагчид иж бүрэн хамгаалах хувцас хэрэглэлтэй, амьсгалын төхөөрөмжтэй. Газын улмаас учрах аюул түүнд тохирсон ажиллагааг стандартын дагуу зохион байгуулж байна. Суурьшлын бүс дотор аюултай ачаа тээвэрлэх, ашиглах хууль, журмыг өөрчлөх шаардлагатай боллоо.

Амиа алдсан онцгой байдлын байгууллагын гурван алба хаагчийг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдаж байна, албан ёсоор ар гэрт нь мэдэгдэж, уулзана. Маш харамсалтай явдал боллоо. Албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан алба хаагчдын ар гэрт тэтгэмж өгдөг" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 6 цаг 5 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 6 цаг 7 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 6 цаг 8 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 6 цаг 10 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 6 цаг 12 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 6 цаг 13 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 6 цаг 15 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 6 цаг 16 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 6 цаг 17 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 7 цаг 38 мин ЧУБИ 7 цаг 51 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 8 цаг 21 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 8 цаг 23 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 8 цаг 23 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 8 цаг 25 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 8 цаг 26 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 9 цаг 54 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 9 цаг 56 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 9 цаг 57 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 9 цаг 58 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top