x

"Амар байна уу 2024" үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Сар шинийн баярыг угтан хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа "Амар байна уу 2024" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.

Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2,000 орчим ЖДҮҮ эрхлэгч 15-20 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Нийслэлийн хэмжээнд 45 мянга гаруй ЖДҮҮ эрхлэгч үйл ажиллагаа явуулж, 600 мянга гаруй ажлын байр бий болгож байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь, экспортын орлогын 2.8 хувийг бүрдүүлж буй. Энэ тоог өсгөх боломж бид бүхэнд бий.

"Амар байна уу 2024" үзэсгэлэн худалдаа нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж байдгаараа онцлогтой. Өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд 48.9 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ жил үүнээс илүү орлого олох болов уу гэсэн хүлээлттэй байна.

Иргэдийгээ Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ бэлэг барьж, идээ хүнсээрээ тавгаа засахыг уриалъя. Мөн эндээс олон аж ахуйн нэгж хамтын ажиллагаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. 

 

Тус үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” худалдааны төвд хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Ирэх жилээс "Амар байна уу" үзэсгэлэн худалдааг өргөн хүрээнд, олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. ЖДҮҮ эрхлэгчид бол улсын хэмжээний аж ахуйн нэгжийн 85 хувийг бүрдүүлдэг бөгөөд ажлын байрыг олноор бий болгодог стратегийн чухал салбар” гэлээ.

Хан-Уул дүүргийн “Нүдэн Арт хаус” ХХК-ийн хувьд л гэхэд 2018 оноос үндэсний, өдөр тутмын болон загварын хувцас урлаж, үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний хувцсаа өдөр тутам өмсөхөд зориулан урладгаараа онцлогтой бөгөөд тус үзэсгэлэн худалдаанд оролцож байв.

Хэнтий аймгийн “Сүүн биндэр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Энх-Амгалан “Би хоёр жилийн өмнө ах, дүүгийнхээ тусламжтайгаар сүүний цех байгуулж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа тус үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

Манайх 150 гаруй өрхөөс сүү авч, бүтээгдэхүүнээ хийж борлуулдаг. Цаашид нэр төрлөө олшруулж, тогтмол үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн жилийн тухайд манай цех “Е-март”, “Номин сүлжээ дэлгүүр зэрэг таван салбарт бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байсан бол энэ жил зөвхөн тус үзэсгэлэн худалдаагаар бүтээгдэхүүнээ борлуулж байна. Бүтээгдэхүүнийхээ 50 хувийг борлуулаад байгаа” гэв.  

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 6 цаг 6 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 6 цаг 9 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 6 цаг 9 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 6 цаг 12 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 6 цаг 13 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 6 цаг 15 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 6 цаг 17 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 6 цаг 18 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 6 цаг 19 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 7 цаг 39 мин ЧУБИ 7 цаг 53 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 8 цаг 23 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 8 цаг 25 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 8 цаг 25 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 8 цаг 27 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 8 цаг 27 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 9 цаг 56 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 9 цаг 57 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 9 цаг 59 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 9 цаг 59 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top