x

Н.Сугар: Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж эхэлсэн. Тус шинэчлэлтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс ирж буй санал, хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр болсон юм. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр чиглэлд нийт 450 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж буй. Харин шинэ төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан үндсэн зургаан чиглэл, хот орчмын 15 чиглэл, дунд оврын автобус үйлчлэх таван чиглэлийг хэвээр үлдээлээ.

Тус чиглэлүүд нь нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх бөгөөд 625 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээж байгаатай холбогдуулан тус чиглэлүүдийн мэдээллийг Imap.mn системд оруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар шинэ чиглэлүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэг автобусны буудалд 28 чиглэлийн автобус давхцаж ирдэг байсан. Маршрутын давхцалын ард ашиг сонирхлын зөрчил ч үүсдэг. Нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчлэхэд дан ганц парк шинэчлэл, маршрутын өөрчлөлт хийх нь хангалтгүй юм. Тиймээс Энхтайваны өргөн чөлөөний зам дагуух авто зогсоолуудыг хааж, ногоон байгууламж болгохоор ажиллаж байна. Учир нь тухайн авто зогсоолуудад ойр орчмын үйлчилгээний байгууллагын ажилтан, оршин суугчид бүтэн өдөржин машинаа тавьж, зогсоолын сэлгэлт хийх боломжгүй болгодог. Мөн төв зам дагуух карма зогсоолоос үүдэн нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн хурд удааширдаг. Одоогоор Энхтайваны өргөн чөлөө дагуух 26 карма зогсоолыг авто замын байгууламжийн тоноглолоор хаагаад байна гэв.

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын автомашины тоо 612 мянга болж нэмэгдсэн ч авто замын сүлжээ 1.8 хувиар өссөн. Тээврийн хэрэгслийн тоо өсөхийн зэрэгцээ зориулалтын зогсоолын хүртээмж хангалтгүй байгаагаас шалтгаалж жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, сул чөлөөтэй талбай, явган зам, авто замын зорчих хэсгийн хажууд болон нэгдүгээр эгнээг зогсоол болгон ашиглаж, хөдөлгөөнд саад учруулан, замын хөдөлгөөний ачааллыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.

Хаасан авто зогсоолуудын оронд ногоон байгууламж байгуулна. Учир нь автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Тиймээс авто зам, явган хүний замыг зааглаж буй ногоон байгууламжийн хэмжээг нэмэн, автомашинаас хүнд нөлөөлөх бохирдлыг тодорхой хэмжээнд хязгаарлахаар зорьж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээ бүрэн чөлөөлөгдөж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 7 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 7 цаг 21 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 7 цаг 21 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 7 цаг 24 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 26 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 7 цаг 27 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 7 цаг 29 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 7 цаг 30 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 7 цаг 31 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 8 цаг 52 мин ЧУБИ 9 цаг 5 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 35 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 9 цаг 37 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 9 цаг 37 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 9 цаг 39 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 9 цаг 39 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 11 цаг 8 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 11 цаг 9 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 11 цаг 11 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 11 цаг 11 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top