x

Нарны хороололд 55-60 метр урт ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ ашиглалтад орлоо

Нарны хорооллын гүүрэн гарцыг өнөөдөр албан ёсоор нээлээ. 

Гүүрэн гарцны тендерийг анх 1.5 тэрбум орчим төгрөгөөр зарласан ч гүйцэтгэгч компани 1.2 тэрбумаар барьсан гэдгийг албаныхан онцолж байлаа. 

Энэхүү гүүрэн гарцны нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар оролцож, мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "Нарны хорооллын явган хүний гүүрэн гарцны зураг төслийн ажил 2021-2022 онд эхэлж байсан. 

Төсөвт өртгийг анх 1.5 тэрбум төгрөгөөр зарласан ч өрсөлдөөнөөр 1.2 тэрбумаар барьж байгуулсан байна. 

Би барилгын ажлыг бага сага гадарлана. 1.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхэд бараг компанид нь ашиг гарсан болов уу. Гүйцэтгэгч компани дахиад цаад талын гүүрэн байгууламжийн тендерт оролцоосой гэж хүсэж байна. 

Энэ гүүр

  • 55-60 метрийн урттай

  • Орой гэрэл асдаг

  • Монголын уур амьсгалд илүү тохиромжтой. Лифт удаан эдэлгээгүй учраас налуу замаар шийдэх нь зөв гаргалгаа хэмээн харж байгаа. 

Алтай хотхон, Нарны хорооллын оршин суугчид хотын төвийн үйлчилгээг авахдаа заавал машинтай явах шаардлага үүсдэг байсан. Харин одоо гүүрэн гарцтай болсноор явган эсвэл дугуйтай зорчиж үйлчилгээ авах бололцоотой болж байна. 

Түүнчлэн Алтай хотхон орчимд 1,200 гаруй хүүхдийн сургууль барихаар төлөвлөж, НЗДТГ-аас газрыг нь шийджээ. Газар нь шийдэгдсэн тул тендер сонгон шалгаруулалтын ажил 2024 онд зарлагдана" гэж хэллээ. 

"Явган зорчигчдыг зам тээврийн осол аваараас сэргийлэх арга хэмжээ мөн" 

Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Н.Ариунтөгс "Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ хавийн автомашинуудын эрчим хөдөлгөөнийг судалсан. 

Судалгаанаас үзэхэд 

  • Өглөө 07:00-08:00

  • Өдөр 11:00-12:00

  • Орой 17:00-18:00 цагийн хөдөлгөөний эрчмийн тоололтыг үзэхэд 3,000 гаруй тээврийн хэрэгсэл урагш, хойш зорчиж байсан. 

Өөрөөр хэлбэл нэг цагийн хугацаанд 3,000 гаруй машин хөдөлгөөнд оролцож, зорчих хэсэгт маш их ачаалал үүсдэг. Үүний зэрэгцээ явган хүний замын ачаалал их, улмаар осол аваар гарах эрсдэл үүсэж байсан. 

Энэ гүүрэн байгууламж бий болсноор явган зорчигчид зам тээврийн осол аваараас сэргийлэх боломжтой болж буй.

Тухайлбал 2023 онд явган хүний гарц хэсэг дээр 82 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэн мэдээлэл судалгаа, статистик бий. Иймд явган хүний гүүрэн гарц нь хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан арга хэмжээ мөн" гэлээ. 

"Бид хамгийн багадаа гурван жилийн баталгаа өгч байгаа" 

Гүүрэн байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн “Энх бизнес өгөөмж” компанийн ерөнхий инженер Д.Батлхагва "Бид хамгийн багадаа гурван жилийн баталгаа өгч байна.

Барилгын тухай хуульд зааснаар гурван жилийн баталгаат хугацааг гүйцэтгэсэн компани үүрдэг.

Шороо, тоос болон халуун, хүйтэнд тэсвэртэй ажиллах гэрлүүдийг гүүрэн байгууламжид суурилуулсан. Төмөр хийц учраас явган зорчигчид тогонд цохиулахаас сэргийлж, цахилгааны холболтуудыг маш сайн хийсэн. Өвлийн улиралд хөлддөггүй, хугардаггүй цахилгааны утас татсан байгаа. 

Гадна талын тохижилтын ажил хавар үргэлжилнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 7 цаг 16 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 7 цаг 19 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 7 цаг 19 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 7 цаг 22 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 23 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 7 цаг 25 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 7 цаг 27 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 7 цаг 27 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 7 цаг 28 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 8 цаг 49 мин ЧУБИ 9 цаг 3 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 32 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 9 цаг 35 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 9 цаг 35 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 9 цаг 37 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 9 цаг 37 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 11 цаг 6 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 11 цаг 7 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 11 цаг 8 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 11 цаг 9 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top