x

Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэхийг уриалж байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол, орон сууцны хороолол дундах замын цас мөсний цэвэрлэгээ, хог тээвэрлэлттэй холбоотойгоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэгт орон нутгийн өмчит нэг, хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгж зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж байна. Тодруулбал, ТЦҮ ОНӨААТҮГ 166,640 ам метр, бусад долоон аж ахуйн нэгж 1,076,475 ам метр талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм.

Харин Чингэлтэй дүүрэгт хувийн хэвшлийн хоёр аж ахуйн нэгж 1,242,115 ам метр талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж буй. Тус дүүргийн хувьд авто замын зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгасан бөгөөд явган зам, замын нуухны цэвэрлэгээг гүйцэтгэх ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү тухайн дүүргүүд дэх томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөлөлтэй уулзан, орчны 50 метр талбайн цэвэрлэгээгээ тогтмол хийх, цэвэрлэгээнээс гарсан цас мөсийг яаралтай тээвэрлэх шаардлагатайг сануулж байлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Хот, нийтийн аж ахуйн ажил дүүргүүд рүү шилжсэнтэй холбогдуулан аль болох богино хугацаанд ажлаа жигдрүүлэхийг хичээж байгаа. Одоогоор төв зам болон өгсүүр, уруу замуудын халтиргаа гулгааг арилгахад анхааран ажиллаж байна. Гэр хороолол дундах засмал замын цэвэрлэгээг “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ хариуцаж буй. Зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хүний нөөцийн дутагдал их байна. Тиймээс тохижилт, үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэдийг нээлттэй бүртгэж байгаа” гэв.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү "Дүүргүүдийн нөхцөл байдлыг харахад ихэнх нь төв замаа сайн цэвэрлэсэн боловч гэр хороолол, байшин хороолол доторх зам талбай, явган хүний замын цэвэрлэгээ хангалтгүй байна. Мөн замын хажууд овоолж тавьсан цасан дээр хүмүүс хогоо хаяж байгаа тул шуурхай тээвэрлэн, цэвэрлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга нар СӨХ-дтойгоо уялдаа холбоотой ажиллаж, СӨХ-д хотхон доторх үйлчилгээний байгууллагуудаа уриалан орчны 50 метр талбайг нь тогтмол цэвэрлүүлэх хэрэгтэй. Ер нь иргэн, аж ахуйн нэгж бүр оршин суугаа газартаа эзэн болж, бие биеэ уриалан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэснээр аюулгүй орчин бүрдэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 7 цаг 14 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 7 цаг 17 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 7 цаг 18 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 7 цаг 20 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 22 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 7 цаг 23 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 7 цаг 25 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 7 цаг 26 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 7 цаг 27 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 8 цаг 48 мин ЧУБИ 9 цаг 1 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 31 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 9 цаг 33 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 9 цаг 33 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 9 цаг 35 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 9 цаг 36 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 11 цаг 4 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 11 цаг 6 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 11 цаг 7 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 11 цаг 7 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top