x

Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.   

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такагитэй уулзахдаа манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэх саналаа албан ёсоор илэрхийлсэн бөгөөд хүсэлтийн дагуу ирэх таван жилийн хугацаанд Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгээр монгол оюутнуудыг хүлээн авч, суралцуулах болсноо мэдэгдсэн. 

Японы талтай хийсэн энэхүү тохиролцоог ажил хэрэг болгох, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хөгжингүй орнуудад суралцах суралцагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурснаар анагаахын нарийн мэргэжлийн чиглэлээр монгол оюутнууд Японд 100 хувийн тэтгэлгээр суралцах үүд хаалга нээгдэж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэхүү санамж бичигт гарын үсэг зурч, гэрээ байгуулах хүртэл бүх талаар тусалж дэмжсэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Такаока, мөн Япон Улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Такэнори Шимизү нарт халуун талархал илэрхийлээд, “Энэхүү санамж бичиг, гэрээний ач холбогдлыг миний бие өндрөөр үнэлж байна. Учир нь жил хүрэхгүй хугацааны дараа Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлгийг бид хүлээн авна. Энэ эмнэлэг хамгийн орчин үеийн шийдэлтэй, хамгийн орчин үеийн техник технологитой эмнэлэг байх нь дамжиггүй. Энд Японд анагаахын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн монгол залуусыг ажиллуулахыг бид зорьж байна. Энэ гэрээний үр дүнд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд бэлтгэгдэн ирж энэхүү зорилтыг биелүүлэхэд ихээхэн дорвитой хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг хэрхэн сонгон шалгаруулах талаар бид гэрээ байгуулсан талтайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулж, журам боловсруулж яамны сайтад нээлттэй тавина. Энэ дашрамд Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль, түүний ТУЗ-ийн дарга, ноён  Күнинори Такаги болон Японы ард түмэнд хувиасаа болон яамныхаа өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. 

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, “Япон, Монгол хоёр улсын боловсролын салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа билээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай өнгөрсөн долоо хоногт боловсролын салбарт хэрэгжиж буй олон төсөл хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцоод удаагүй байгаа бөгөөд Японд боловсрол эзэмшсэн Монгол оюутнууд төгсөөд эх орондоо ирэн олон салбарт амжилттай ажиллан, Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад Япон улс хувь нэмрээ оруулж байгаад таатай байна. Энэ удаад Анагаах ухаан нийгмийн халамжийн олон улсын их сургууль ирэх 5 жилийн хугацаанд хамгийн ихдээ 50 монгол оюутныг 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг шинээр нээсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төслийн хувьд ялангуяа Япон, Монголын сургалтын эмнэлгийн барилгын ажил ирэх жилд дуусахыг мэдээлэхийн ялдамд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан Монгол оюутнууд Монголынхоо нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв. 

Харин Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги санамж бичигт гарын үсэг зурах ёслолд хүндэтгэн ирсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Элчин сайд Такаока, Элчин сайд асан Шимизү нарт гүн талархал илэрхийлээд “Манай сургууль 1995 онд байгуулагдсан, анагаах ухаан төдийгүй нийгмийн халамжийн цогц сургууль гэдэг утгаараа Япондоо анхдагч сургууль. Одоогийн байдлаар 6 кампус, 10 сургууль, 24 тэнхимд нийт 8300 оюутан бакалавр, магистр, докторантурт суралцаж байна. Өнөөг хүртэл 23 мянга гаруй чадварлаг мэргэжилтэн бэлтгэснийг маань Япон Улсын Засгийн газар өндрөөр үнэлж 2017 оны 4 дүгээр сард 40 жил олгогдоогүй, их эмч сургах анагаахын ухааны их сургууль байгуулах зөвшөөрлийг бидэнд өгсөн юм. Бид даяарчилагдсан их сургууль болох уриа, зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Азийн улс орнуудаас оюутан, судлаачдыг суралцуулах мөн өөрийн сургуулийн эмч, багш нарыг гадаадад томилолтоор ажиллуулах, гадна, дотны чадварлаг оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах ажлуудыг хийж ирлээ. Монгол Улсыг Ази дахь хамтын ажиллагаатай орнуудын нэг хэмээн үзэж, анагаахын салбарын мэргэжилнүүдийг сургах замаар Монголын анагаах ухааны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Ирэх 5 жилд хэрэгжих 100 хувийн тэтгэлэгтэй энэхүү хөтөлбөрийг Ази-Номхон далайн орнуудын Хатагтай нарын найрамдлын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болсондоо таатай байна” гэлээ.  

 

Энэхүү санамж бичгийг байгуулснаар сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй зэрэг 9 мэргэжлийн чиглэлээр ирэх таван жилийн хугацаанд жил бүр 10 хүртэл монгол оюутныг Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд суралцуулах боломж бүрдэх юм. Монгол оюутнуудын тухайн сургуульд суралцах сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Японы тал бүрэн хариуцна.
Японы талаас суралцах чиглэлээс хамааран нэг оюутны зардалд 9,720,000-18,300,000 иенийг (220,644,000-415,410,000 төгрөг) зарцуулна. Тэтгэлэгт хөтөлбөр таван жил хэрэгжих бөгөөд Монголын тал тэтгэлтийг бүрэн ашиглаж чадвал өөрөөр хэлбэл жил бүр 10 оюутныг илгээнэ гэж тооцвол тэтгэлгийг хэрэгжүүлэхэд Японы талаас нийтдээ 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх тооцоо гараад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 33 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 35 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 36 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 37 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 38 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 40 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 41 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 45 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 52 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 5 цаг 2 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 5 цаг 4 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 45 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 47 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 7 цаг 1 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 7 цаг 3 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 7 цаг 4 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 7 цаг 4 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 11 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 14 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top