x

“Цэгцтэй сэтгэх урлаг” номын тухай

Хүмүүс бид шийдвэр гаргахдаа, дүгнэлт хийхдээ өөрийн мэдэлгүй олон алдааг хийж байдаг аж. Тухайн юм ховор учраас, эсвэл бусад зүйлстэй харьцуулахад бидэнд хавьгүй танил учраас хэтрүүлэн үнэлэх нь тэдгээр алдааны наад захын жишээ гэнэ. Бодол сэтгэлгээний энэ мэт маш олон алдаа, төөрөгдлийн тухай Ролф Добэлли "Цэгцтэй сэтгэх урлаг" хэмээх ном бичсэн нь олон улсад маш их алдаршсан билээ. Өрөөсгөл үзэл хандлагуудаас ангижран цэгцтэй бодож сэтгэхгүйгээр бид зөв зүйтэй шийдвэрүүдийг гаргаж чадахгүй тул та энэ номыг олж үзээрэй. Ташрамд дуулгахад, уг номыг саяхан Непко Паблишинг орчуулан гаргажээ.

НОМЫН ХЭСГЭЭС

"Онцгой тохиолдол"-ыг онц анхаарагтун
Итгэл үнэмшилтэйгээ нийцүүлэх төөрөгдөл (Confirmation Bias)

Жил жингээ хасахыг хүснэ. Тэрээр хоолны дэглэм барьж, жингээ өглөө бүр үзнэ. Хэрвээ жин хассан байвал урамшин бодож, хоолны дэглэм нөлөөлж байна гэж бодно. Харин жин нэмэгдсэн байвал жирийн л нэг жингийн хэлбэлзэл гэж үзээд мартаж орхино. Ингээд тэр хэдэн сарын туршид жин нь өөрчлөгдөөгүй ч гэсэн хоолны дэглэм үр дүнгээ өгч байгаа гэж бодсоор л байх болно. Жилл бол итгэл үнэмшилтэйгээ нийцүүлэх төөрөгдлийн (confirmation bias) хохирогч юм.

Энэ төөрөгдөл бол бүх л ташаа ойлголтын эх юм. Энэ нь шинэ мэдээллийг өөрийн үзэл онол, итгэл үнэмшлүүдтэй нийцүүлэн тайлбарлах хандлага юм. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн үзэл бодлыг няцаах ямарваа шинэ мэдээллийг авч хэлэлцэлгүй орхидог байна. Энэ бол чухамдаа хор хөнөөлтэй дадал. Алдоус Хаксли "Үл тоолоо гээд баримт алга болно гэж үгүй" хэмээн хэлсэн байдаг. Гэвч бид, Уоррен Баффетын "Хүн юунд сайн бэ гэвэл, бүх шинэ мэдээллийг урьдын дүгнэлтээ бататгахад ашиглахдаа" хэмээн хэлсэнчлэн, өөрийн таалалд нийцэхгүй бол зарим баримтыг үл тоодог.

Итгэл үнэмшилтэйгээ нийцүүлэх төөрөгдлийг бизнесийн ертөнцөөс сайтар ажиж болно. Нэгэн жишээ: Нэг удирдлагын баг шинэ стратеги хэрэгжүүлэхээр болно. Тус баг стратеги нь амжилт олж буй шинж тэмдэг бүрийг баяртайгаар хүлээн авна. Хаашаа ч харсан тэд яг л ийм нотлох баримтуудыг олж харах бөгөөд харин энэ дүгнэлтийг нь няцаах аливаа баримт сэлтийг харахгүй өнгөрөх буюу "онцгой тохиолдол" хэмээн үзнэ. Тэд ийнхүү үл нотлох баримтад харалган болж байгаа нь тэр.

Тэгвэл та юу хийж чадах вэ? "Онцгой тохиолдол" гэсэн үгийг сонсох бүрийд, анхаарлаа сайтар хандуулагтун. Энэ нь заримдаа үл нотлох баримтыг цаанаа нууж байдаг. Энэ тал дээр Чарльз Дарвинаас үлгэр авах хэрэгтэй юм. Тэрээр бага залуугаасаа л энэ төөрөгдөлтэй системтэйгээр "тэмцдэг" байжээ. Онолыг нь няцаах ажиглалт гарах бүрд тэдгээрийг маш нухацтай авч үзэж, тэмдэглэн авдаг байжээ. Тэрээр хүний тархи үл нотлох баримтуудыг мартахдаа сайн гэдгийг мэддэг байв. Тэрээр онолоо үнэн зөв гэж итгэх тусмаа няцаах үзэл онолуудыг бүр ч идэвхтэйгээр хайдаг байжээ.

Өөрийн үзэл онолын үнэн зөв эсэхийг магадлахад ямархуу хэмжээний хүчин чармайлт гаргах учиртайг дараах туршилт харуулна. Нэг профессор оюутнууддаа 2-4-6 гэсэн тоог танилцуулж, цаасны ар дээр эдгээр тоонд ямар зүй тогтол үйлчилж байгааг бичжээ. Оюутнууд энэхүү зүй тогтлыг хэдэн ч тоогоор шалгаж болох байсан бөгөөд харин эцсийн хариултаа нэг л удаа өгөх ёстой байв. Профессор оюутнуудын таамаглалд "Зүй тогтолд таарч байна", "Зүй тогтолд таарахгүй байна" гэсэн хариу өгч байжээ. Ихэнх оюутнууд дараагийн тоо нь 8 уу гэж шалгахад профессор "Таарч байна" хэмээн хариулж байв. Бодлоо улам бататгахын тулд тэд 10, 12, 14 гэсэн тоонуудаар шалгасан бөгөөд тэгэх бүрдээ "Таарч байна" гэсэн хариу авчээ. Улмаар оюутнууд "Дараагийн тоо нь 2-оор нэмэгдэх зүй тогтолтой юм байна" гэж эцсийн хариугаа хэлтэл профессор толгойгоо сэгсрэн "Биш байна" гэжээ.

Харин нэг хашир оюутан өөр арга ашиглав. Тэрээр -2 гэж шалгахад профессор "Таарахгүй байна" гэж. 7-г асуухад "Таарч байна" гэв. Оюутан -24, 9, -43 гэсэн тоонуудыг шалгав. Хараажаар тэр нэг таамаг дэвшүүлээд түүндээ няцаалт хайж байв. Улмаар няцаах нэг ч хариу олж чадаагүй оюутан "Дараагийн тоо нь өмнөхөөсөө их байх л зүй тогтолтой юм байна" гэж эцсийн хариугаа хэлжээ. Профессор цаасаа эргүүлж зөв хариултыг гаргахад оюутны хариутай таарч байлаа.

Энэхүү оюутныг юу ялгаруулж байна вэ? Ихэнх оюутнууд өөрсдийн үзэл бодлыг бататгахаар хичээж байхад, мөнөөх оюутан үл нотлох баримтуудыг хайн өөрийн үзэл бодлоос алдаа эрж байсан юм. Та магадгүй "Мундаг л залуу байна. Гэхдээ ингэлээ бусад нь сүйдтэй хохироод байгаа юм алга л байна" гэж бодож болох юм. Гэвч нотолгооны төөрөгдөлд орох нь ач холбогдол багатай ташаарал биш юм шүү.

unread.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 11 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 11 цаг 37 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 12 цаг 2 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 12 цаг 10 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 12 цаг 16 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 12 цаг 50 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 13 цаг 22 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 16 цаг 45 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 16 цаг 57 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 17 цаг 6 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 17 цаг 22 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 17 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 18 цаг 12 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Уржигдар 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Уржигдар 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Уржигдар 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Уржигдар 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top