x

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-үүдийн удирдлагатай уулзлаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон 1-34 хорооны ӨЭМТ-ийн дарга нартай уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж  болон тулгамдаж буй асуудал мөн дүүрэг орон нутгийн зүгээс хэрхэн яаж хамтарч, анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар эрүүл мэндийн салбарт хийгдсэн ажлын талаар мэдээлэл өгсөн.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарт нийт 790 гаруй  эмч, ажилтан ажилладаг бөгөөд дүүргийн 246,000 гаруй иргэнд хүрч үйлчилдэг юм. Зөвхөн 2023 оны 11-р сарын байдлаар дүүргийн эрүүл мэндийн салбарынхан давхардсан тоогоор 899,585 иргэнд амбулаторийн үзлэгт хамруулсан бол,

  • Урьдчилан сэргийлэх үзлэгт давхардсан тоогоор 327,700 иргэнд буюу дүүргийн нийт хүн амын 36,4 хувийг хамруулсан бол,

  • Эрт илрүүлэгт дүүргийн нийт хүн амын 56,3 хувийг хамруулсан байна.

Мөн 2023 онд эрүүл мэндийн салбарт олон ажил хийгдсэн байна. Тухайлбал,

  • Хороодын хүн амын тоо, байршил, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 30, 32, 33-р хороонд ӨЭМ-ийн төвийг шинээр байгуулсан,

  • Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн эмнэлэг”-т амьсгал тэлэгч 6 багцыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авч өгсөн,

  • Дүүргийн хүүхдийн эмнэлгийн агааржуулалтын системийг сайжруулж, нэмэлт агааржуулалт суурилуулсан,

  • Эрүүл мэндийн төвийн их засварын ажлыг хийсэн,

  • Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмадын салбар эмнэлгийн 1 давхрын хэсэг болон цахим бүртгэл, хүлээлгийн хэсгийн их засварын ажлыг дурдаж болно гэсэн юм.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар эрүүл мэндийн салбарынхан дэргэдэх байгууллагуудтай хамтын ажиллагаагаа уялдлуулж ажиллах шаардлагатай байгааг онцлоод “Дүүргийн зүгээс 2024 онд хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэсэн, санаачилсан ажлыг бүрэн дэмжиж ажиллана. Хэдхэн хоногийн өмнө баталсан Дүүргийн төсвийн 2023 оны тодотголоор Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 20 сая төгрөгийг тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтаар шийдэх болсон” гэсэн юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хуурамч валют солиулахыг завдсан хэргийг шалгаж байна саяхан Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэж байна 1 мин МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 30 мин Улсын хэмжээнд 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байна 45 мин Уго Чавес ба түүний нөхөд 55 мин С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчилд хүрэх эрсдэлтэй 1 цаг 8 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 51 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 1 цаг 54 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 1 цаг 59 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 2 цаг 2 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 2 цаг 5 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 2 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 2 цаг 10 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 17 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 17 цаг 59 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 17 цаг 59 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 18 цаг 1 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 3 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 18 цаг 5 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 18 цаг 6 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top