Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1959 онд Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийг тус тус баталснаар 1990 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 20-ны өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 190 гаруй орон нэгджээ.
2025 онд Дэлхийн Хүүхдийн Өдрийг “My day. My rights” буюу “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тэмдэглэснээрээ дэлхийн хүүхдүүдийн дунд олон улсын эв нэгдлийг бэхжүүлэх, тэдний асуудалд анхаарал хандуулах зорилготой юм.



