x

Ц.Төрхүү: Хими, химийн технологийн хүрээлэнгээс давс, бодисын чанарт тогтмол шинжилгээ хийж байгаа

УБЗАА-наас авто замд цацаж буй цас мөс хайлуулах давс, бодисын чанарт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээр тогтмол шинжилгээ хийлгэж буй. Шинжилгээгээр давс, бодис нь чанарын шаардлага хангаж байгаа бөгөөд хайлуулах чадвар сайн байгааг тодорхойлжээ. Харин цас мөс хайлсны дараа хусаж цэвэрлэх ажил муу хийгдэж байгаагаас үүдэн өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөн, үүрээр гялайн болж байгааг албаныхан онцоллоо. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү өнөөдөр Улаанбаатар хотын зам талбайн цэвэрлэгээ, тэр дундаа авто замын халтиргаа, гулгаатай холбоотойгоор дүүргүүдэд ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:

-Хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Хот, нийтийн аж ахуйн ажлаа жигдрүүлсэн дүүргүүд байгаа ч одоо болтол тодорхой ойлголтгүй байгаа дүүргүүд ч байна. Халтиргаа гулгаа их байгаа үед аль аль талаасаа анхаарах ёстой. Хүн хүч, бодис, техник тоног төхөөрөмжүүд бүгд дүүргүүд рүү шилжсэн. Иймд дүүргүүд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хариуцлагатай хандах шаардлагатай байна. УБЗАА-ны зүгээс хяналтаа сайжруулна. Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахын тулд хурд, төлөвлөлт, сэтгэл дутаж байна. Мөн хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажиллах хүчийг нэмэгдүүлэхгүй бол зөвхөн авто замын цэвэрлэгээнд анхаарч, явган хүний зам болон замын хажуугийн нуухны хэсгийн цэвэрлэгээг дутуу орхигдуулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метрийн цэвэрлэгээг тогтмол хийж, явган хүн зорчих таатай орчныг бүрдүүлэх ёстой.

"Баянзүрх эко тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын захирал Ж.Батболд:

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэгт 42 км буюу 667 мянган ам метр зам талбайн цэвэрлэгээ арчилгааны чиг үүрэг шилжин ирсэн. Үүнийг дагаад 21 машин механизм, зориулалтын давс, бодис цацдаг хоёр камаз, 88 ажилтан, албан хаагч хуваарилагдан ирсэн. Одоогоор зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд 120 албан хаагч ажиллаж байна. 5-6 см-ийн зузаантай буюу их хэмжээний цас орсон тохиолдолд хусалт хийж, бага хэмжээтэй хялмай буюу өнгөц орсон цасанд давс, бодис цацаж байна. Ихэвчлэн шөнийн цагаар давс бодис цацах, цэвэрлэгээний ажлаа зохион байгуулж байгаа. Хороодын Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгжүүдээ уриалж, орчны 50 метрээ цэвэрлэх үүрэг өгөн ажилладаг гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 9 цаг 38 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 9 цаг 41 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 9 цаг 41 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 9 цаг 43 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 45 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 9 цаг 47 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 9 цаг 48 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 9 цаг 49 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 9 цаг 50 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 11 цаг 11 мин ЧУБИ 11 цаг 25 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 11 цаг 54 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 11 цаг 57 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 11 цаг 57 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 11 цаг 59 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 11 цаг 59 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 13 цаг 28 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 13 цаг 29 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 13 цаг 30 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 13 цаг 31 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top