x

МҮХАҮТ: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой

Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгөоруулалтын тухай хуулийн шинчилсэн найруулгын төслийг өнгөрөгч долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Өнгөрөгч баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцээх эсэхээр санал хураах ёстой байсан ч гишүүдийн санал зөрүүтэй байснаас санал хураалтыг хойшлуулсан билээ.

Мөн АН-ын дарга болон гишүүдийн зүгээс уг хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардсан. Эсэргүүцэх болсон үндэслэл нь хуулийн төслөөр өмнөх хуульд байсан гадаадын хөрөнгө оруулагчид тавьсан 100 мянган ам долларын босгыг авч хаясан, мөн гадаадын иргэдэд газар эзэмшүүлэхээр заасан зэргээс болсон юм.

Тэгвэл өнөөдөр өглөө уг хуулийн туслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, МҮХАҮТ, Улаанбаатар хотын танхим болон Монгол дахь Америкийн худалдааны танхим, Их Британийн худалдааны танхимаас хэвлэлийн бага хурал зохион байгуулав. 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэхгүй байвал гадаадын хөрөнгө оруулагчдад буруу дохио болно

МҮХАҮТ-ын тэргүүн Д.Энхтүвшин:

-Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын хуулийн төслийн талаар МҮХАҮТ-ыг төлөөлж байр сууриа илэрхийлье. 

Монголын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөх байгууллагын хувьд санал хүсэлтээ илэрхийлж байгаа юм. 

Энэхүү хуулийн төслийг нэлээд олон удаа хэлэлцсэн. МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь 60 орчим саналыг хүргүүлсэн бөгөөд зарим санал хуулийн төсөлд тусгагдаж орсон байна.

Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх томоохон дохио сигнал болох учраас тус хуулийн хэлэлцэх эсэх асуудалд хуумгай хандах нь зохисгүй юм. 

Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал хэмээн дүгнэсэн. 

  • Нэгдүгээрт хууль, эрх зүйн орчин тогтвортой байх тухай ойлголт нэн чухал. Хууль гэнэт өөрчлөгддөг эсвэл мэдээгүй байхад нь шинээр зүйл заалтууд орж шинэчлэгддэг. Энэ нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг ААН-үүдэд хүндрэлтэй байдал үүсгэдэг. Үүнтэй холбоотой саналуудаа тавьсан. Дээрх саналыг хүлээн авч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.1.2, 6.1.3-т өөрсдийн эрх ашиг, хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой хөндсөн асуудлыг оновчтой болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангадаг, хэлэлцүүлэгт оролцох боломжтой болгох талаарх эдийн засгийн холбогдолтой заалтууд анх удаа орсон байгаа. 
  • Хоёрдугаарт хууль, эрх зүйн орчноос хамаарч бизнест тулгардаг асуудал нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо. Засгийн газрын түвшинд холбогдох яамд хоорондоо ойлголцдоггүй. Засгийн газар болон орон нутгийн түвшинд гаргасан шийдвэрээ ойлголцдоггүй. Орон нутагт очихоор тэс өөр зүйл шаарддаг гэх мэтчилэн уялдаагүй байдал нь хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа хийх орчныг тогтворгүй болгодог.

Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын төсөл дээр энэ чиглэлд бүтэн бүлэг оруулсан байсан. Тодруулбал тус хуулийн төслийн гуравдугаар бүлэгт зөвхөн төрийн захиргааны төв байгууллагаас гадна, төрийн бусад байгууллага, орон нутгийн байгууллага ямар түвшинд оролцох тухай заалтуудыг оруулсан байгаа. Үүнийг олзуурхаж байна. 

Их Британийн худалдааны танхимын төлөөлөл Тоби Филпотт: 

"Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг гурван жилийн турш хэлэлцэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд шийдвэрлэх шаардлагатай сүүлийн арван жилд байгаа асуудлуудыг энэ хуулиар шийдвэрлэх болов уу гэсэн найдлага тавьж байгаа.

Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж буй байдлыг бусад улстай харьцуулсан олон улсын статистикаас нэлээд хойгуур жагсаж байгаа. Би долоон жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхийн тулд ирсэн. Долоон жилийн дараа ч бид эдийн засгийн төрөлжилт гэдэг сэдвийг ярьсаар байна.

Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар эдийн засгийн төрөлжилт илүү идэвхжиж, зөвхөн уул уурхайн салбарт бүх хөрөнгө оруулалт татагдах бус уул уурхайн бус салбарт ч хөрөнгө оруулалт орж ирэх боломж нээгдэх байх гэж бодож байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирснээр ажлын байр нэмэгдэх, технологи ноу-хау нэвтрэх зэрэг олон давуу талыг эдийн засагт бий болгодог.

Британийн худалдааны танхимын зүгээс онцгойлон хэлэхэд Америк-Монголын хооронд байгуулагдсан ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх ажил чухал байна. Аливаа бизнесийн гэрээ, хэлэлцээр бүрэн хэрэгжиж, аль аль тал нь гэрээний хэрэгжилтийг хүндэтгэх нь чухал. Бизнесийн ямар нэг маргаан гарсан тохиолдолд шударга, шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл нь тогтвортой байдал. Бидний хувьд валютын ханш, хууль эрхзүйн орчин тогтвортой байх нь чухал. Ялангуяа томоохон улс төрийн намууд нь хөрөнгө оруулалтын асуудлаар нэгдсэн байр суурьтай байх нь чухал байгаа юм.

Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар ойрын хугацаанд хуульд дахин гар хүрэлгүйгээр тогтвортой үйл ажиллагаа, байдал бий болсон эрхзүйн орчин бүрдэх болов уу гэсэн найдлага байгаа. УИХ-ын гишүүд гадаадын хөрөнгө оруулагчдын дуу хоолой, гомдол, маргааны асуудалд бидний байр суурийг сонсож, ойлгож асуудлыг эерэгээр шийдвэрлэх болтугай гэж хүсье.

Энэ хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудал биш юм.  Хөрөнгө оруулалтын тухай хууль учраас Улаанбаатар хотын танхим, МҮХАҮТ гээд хөрөнгө оруулалттай холбоотой ажилладаг бүхий л байгууллагын асуудлыг хөндөж байгаа учраас төлөөллүүд энд сууж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бизнесийн танхимууд эв нэгдэлтэй, нэгдсэн байр суурьтай байгааг эндээс харж байгаа гэж найдаж байна" хэмээн ярилаа.

 

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа: 

-Бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцож байгаа. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг маш сайн, үлгэр жишээ зохион байгуулсан. Бүх талуудын оролцоог тэгш хангаж, саналуудыг тусгаж ажилласан гэж харж байна. 

Ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийн үнэт зүйлсийг эрхэмлээд 30 жил болж байна. Одоо 30 жилийн дараа үнэт зүйлсээ дахин эргэн харж, ямар ач холбогдолтойг нь ярих цаг болжээ. 

Нэг талаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нөгөө талаас улс орны хөгжлийн хувийн хэвшлүүд авч явдаг. Чөлөөт зах зээл, өрсөлдөөнт нийгэм гэдэг утгаар Монгол Улсын эдийн засаг нээлттэй байхад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл томоохон ач холбогдолтой.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад боломж олгосон ач холбогдол бүхий хуулийн төсөл байна. Монгол дахь Америкийн худалдааны танхим гэдэг утгаараа АНУ, Европын Холбоо зэрэг гуравдагч хөрш орнуудаас хөрөнгө оруулалт татах ач холбогдолтой хуулийн төсөл болсныг харж байгаа.

Мэдээж энэ хуулийн төслийн зарим зүйл заалттай санал нийлэхгүй юм бий. Тухайлбал татварын хөнгөлөлттэй холбоотой заалтууд байхгүй болсон нь анхаарах асуудал мөн. Зарчмын хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар олон улсын хамтын нийгэмлэгт эерэг мессэж өгөх болов уу хэмээн найдаж, хүсэж байгаа.

Хөрөнгө оруулалтын хууль дангаараа бүх асуудлыг шийдэхгүй. Өнөөдөр Хөрөнгө оруулалтын хууль батлагдахаар нөгөөдөр гадаад дотоодын хөрөнгө оруулагчид Монголд ороод ирэхгүй. 

Иймд Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Татварын багц хууль, одоо хэлэлцэгдэх ёстой Ашигт малтмалын тухай хууль зэрэг хуулиуд цогцоор нийлээд Хөрөнгө оруулалтад ээлтэй, хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ.

Энэ хуулийн төсөл дэмжигдвэл маш том, эерэг мессэж өгөх учраас ач холбогдолтой гэж Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс харж байгаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 9 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 16 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 26 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 49 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 55 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 22 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 21 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 45 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 51 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top