x

Ц.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэрэгтэй

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, хот, нийтийн аж ахуйн ажил болох  цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлээд байна.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Өмнө нь хот нийтийн аж ахуйн ажлыг УБЗАА-наас удирдан зохион байгуулдаг байсан. Одоо уг ажлыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцларгыг сайжруулах боломж нэмэгдэж байгаа юм. Ингэснээр УБЗАА зөвхөн бодлогын асуудалд төвлөрч, хяналт тавин ажиллана. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд болон СӨХ-д өөрсдийн эзэмшлийн болон орчны 50 метр зам, талбайгаа цэвэрлэж хэвших хэрэгтэй. УБЗАА-наас СӨХ-д шаардлага тавих хууль, эрх зүйн орчин байдаггүй. Тиймээс иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавьж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна. Өнөөдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга “Цас ормогц нэн түрүүнд цасыг хусаж, давс, бодисоо цацан, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх байдлаар ажиллах” үүрэг даалгаврыг өгсөн. Өмнө нь хусалт хийгээд, давсаа цацаад үлдэгдлийг нь цэвэрлэхгүй орхидог байсан. Энэ байдлыг халж, шинэ зарчмаар ажиллана. Одоогоор өдөрт нэг удаа бодис цацаж, өндөрлөг, өгсүүр замд давс цацан ажиллаж байна” гэв.

2024 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт 24 байгууллагын 584 зам, талбайн үйлчлэгч, 98 машин техниктэйгээр зам талбайн цэвэрлэгээнд ажиллажээ. Өнөөдрийн байдлаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад цэвэрлэгээний 24 байгууллагын 650 зам, талбайн үйлчлэгч 105 машин техниктэйгээр ажиллаж байна. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүд, хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлсөн. 2024 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар 1014.2 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байгаа юм. Энэ нь ойрын хоёр сарын хугацаанд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ гэдгийг албаныхан онцолж байлаа.

Харин Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Дүүргүүдэд хот нийтийн аж ахуйн ажлын төсөв, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийг шилжүүлснээр илүү шуурхай зохион байгуулалтаар ажиллах боломж бүрдэж байгаа. Өмнө нь дүүргүүд, Хот тохижилтын газар, УБЗАА тус бүр хэсэгчилсэн зам, талбайг хариуцан ажилладаг байсан нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэдэг байсан. Харин одоо тухайн дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбай халтиргаа гулгаа, цас мөстэй байвал тус дүүргийн ажил хариуцсан этгээдүүд ажлаа хариуцлагагүй хийж байна гэж ойлгож болно. Бидний зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүүргүүдийн тохижилт, үйлчилгээг хариуцаж буй албан хаагчдын холбогдох мэдээллийг нээлттэй мэдээлнэ. Ингэснээр олон нийтийн хяналт сайжрах юм. УБЗАА бодлогын болон стандартын шаардлага, хяналтыг тавьж ажиллана" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой 15 цаг 12 мин “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа 15 цаг 13 мин И-Монгол академи” УТҮГ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим шилжилтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 15 цаг 15 мин Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ 16 цаг 16 мин Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна 16 цаг 17 мин АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа 16 цаг 21 мин “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ 16 цаг 22 мин Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ 16 цаг 23 мин “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа 16 цаг 24 мин “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 16 цаг 25 мин “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа 16 цаг 26 мин АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ 16 цаг 26 мин China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө 16 цаг 43 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо 19 цаг 18 мин Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сард 135 улстай худалдаа хийж, 7.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ 19 цаг 19 мин Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо 19 цаг 20 мин Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 19 цаг 22 мин Нийгмийн даатгалын сангийн бондын хүүгийн анхны орлого 13.3 тэрбум төгрөгт хүрлээ 19 цаг 23 мин 2025 оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаа буурсан ч гүйлгээний дүн өсөв 19 цаг 24 мин Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ 19 цаг 27 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top