x

Сэлбэ голд зөвшөөрөлгүй хөрсний ус цутгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Натурын гүүрний орчимд байрлах Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын шугамаар хоёр аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй хөрсний ус дамжуулж, Сэлбэ гол руу цутгасан зөрчил гаргажээ. Иймд Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн асуудлыг шалгаж байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Ганболд “Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Уг байршлын хувьд нэг аж ахуйн нэгж шинээр барьж байгаа барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд зөвшөөрөлгүй цутгасан зөрчил гаргасан. Аж ахуйн нэгжүүд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, ГУББГ-тай гэрээ байгуулан хөрсний усаа Сэлбэ голд цутгадаг. Гэвч тухайн байгууллагын гэрээ өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд дууссан бөгөөд сар гаруйн хугацаанд ийнхүү хөрсний ус зөвшөөрөлгүй цутгасан байна. Иймд өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний ус цутгасныг тогтоох, зөрчил шалган шийдэх ажиллагаа үргэлжилж байгаа” гэв.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний усны түвшин барих 24 км шугам бий. Ер нь Улаанбаатар хотын доор байшин барилгын зоорины давхар, холбооны шугам сүлжээ, цахилгааны кабел гэхчлэн ахиад нэг хот байгаа гэхэд буруудахгүй. Хөрсний усны түвшин барих шугам байхгүй бол байшин, барилгын ул суурь усанд автах эрсдэлтэй. ГУББГ нь зуны улиралд иргэн, аж ахуйн нэгжүүдтэй шугам, хоолой ашиглуулах гэрээ байгуулдаг. Ус нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг баталгаажуулсан лабораторийн бичигт үндэслэн уг гэрээг байгуулна. Мөн Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэй эсэхийг нягталдаг. Аж ахуйн нэгжүүдийн хөрсний усыг цутгаснаар голын усанд тэжээгдэл болдог юм” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Халиа тошин үүссэн энэ үед зарим аж ахуйн нэгжүүд Сэлбэ голд хөрсний усаа зөвшөөрөлгүй цутгасан асуудал гарсан. Тус хуулийн этгээдүүдийн үүсгэсэн хохирлын хэмжээг тодорхойлон, нөхөн төлбөрийг төлүүлнэ. Өмнө нь энэ төрлийн асуудал үүсэхэд холбогдох төрийн байгууллагууд нь хоорондоо албан бичиг солилцож, хугацаа алдан, хангалттай шийдэлгүй явсаар Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, хэргийг хаачихдаг байсан. Иймд цаашид бичиг цаас солилцох бус үр дүнтэй арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа. Энэ мэт зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн үр дагавраар нь хариуцлага тооцохгүй бол Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих байдал даамжирч байна” гэлээ.

Хөрсний ус зөвшөөрөлгүйгээр шавхсан байгууллагуудыг Нийслэлийн Байгаль орчны газраас тогтоож, хохирлын хэмжээг нарийвчлан тооцоолж, нөхөн төлбөрийг төлүүлэн, хариуцлага тооцох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.153)
    Тооцно биш тооц
    2024 оны 01 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 10 цаг 33 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 10 цаг 36 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 10 цаг 37 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 10 цаг 39 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 10 цаг 41 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 10 цаг 42 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 10 цаг 44 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 10 цаг 45 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 10 цаг 46 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 12 цаг 7 мин ЧУБИ 12 цаг 20 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 12 цаг 50 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 12 цаг 52 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 12 цаг 52 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 12 цаг 54 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 12 цаг 55 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 14 цаг 23 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 14 цаг 25 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 14 цаг 26 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 14 цаг 27 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top