x

Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлж байна.

2023 оны наймдугаар сард нийслэлийн хэмжээнд, арваннэгдүгээр сараас улс орон даяар тээврийн хэрэгслийг цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд улсын хэмжээнд 128,400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID tag) суурилуулаад байна. Улаанбаатар хотын хувьд үндсэн 16 байршилд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулж байгаа. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлсэн. Үзлэг, оношилгооны зэрэгцээ цахим гэрчилгээ суурилуулж буйтай холбоотойгоор ачаалал үүсэж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзоригоос тодрууллаа.

-Цахим гэрчилгээ олгох ажил яагаад ачаалалтай байна вэ?

-Цахим гэрчилгээг суурилуулахтай холбоотой сурталчилгааны ажил өнгөрсөн оны наймдугаар сараас өрнөсөн. Гэвч жолооч нар сайн дураараа хамрагдах нь бага байсан. Тиймээс 11-12 дугаар сард уг сурталчилгааны ажлыг дахин эрчимжүүлснээр иргэд тодорхой мэдээлэлтэй болж, цахим гэрчилгээ авах идэвх нэмэгдсэн. Мөн он гарснаар Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-наас зарласан хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлж, цахим гэрчилгээ олгох ажил ачаалалтай болж эхэлсэн. Үүнтэй холбоотой зарим ташаа мэдээлэл тархаад байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Мөн торгууль ногдуулахгүй. Хоёрдугаарт, бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулсны дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг оролцуулахгүй байхаар төлөвлөж байна. Цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцоно.

-Зарим цэгт цахим гэрчилгээ дууссан гэх мэдээлэл бий. Цахим гэрчилгээ олгох ажлыг үзлэг, оношилгооноос тусдаа хийх боломжгүй юу?

-Өнгөрсөн долоодугаар сард ЗТХЯ болон НЗДТГ хамтран цахим гэрчилгээ олгохтой холбоотой сургалтад 100 гаруй ажилтныг хамруулсан. Сургалтад хамрагдсан ажилтнууд одоогийн байдлаар гурван ээлжээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Цахим гэрчилгээ олгох цэг цөөн байгаа нь үнэн. Нийслэлийн зүгээс цэгийн тоог олшруулах асуудлаар Автотээврийн Үндэсний төвд тогтмол хандсаар ирсэн. Тодруулбал, И-Март, Номин зэрэг бусад сүлжээ дэлгүүрүүдээр цахим гэрчилгээ олгох тухай асуудлыг удаа дараа санал болгож байна. Салбар хооронд буюу олон байгууллагыг хамарч буй тул хүндрэлтэй асуудлууд үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, ЗТХЯ, ЦХХХЯ, НЗДТГ, Автотээврийн Үндэсний төв, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хамтран ажиллаж байна.

-Нийт хэдэн цахим гэрчилгээ нийлүүлсэн бэ?

-Улаанбаатар хотын хувьд 2023 оны долоодугаар сард 447 мянган цахим гэрчилгээг нийлүүлэн, олгож буй. ЗТХЯ-аас 800 гаруй мянган цахим гэрчилгээний худалдан авалтыг зохион байгуулсан. Эдгээрийг 21 аймгийн автомашин болон нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдэд наана. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим гэрчилгээ дууссан, хомстсон асуудал байхгүй. Нэгж үнийн хувьд 6700 төгрөгөөр нийлүүлэгдсэн.

-Системийн хөгжүүлэлт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Систем хөгжүүлэлтийг ЗТХЯ-аас хийж байгаа, эцсийн байдлаар дуусаагүй. 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хөгжүүлэлтийг дуусгана гэх мэдээлэл өгсөн.

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар яг юуг хязгаарлаж, юу хэрэгжих талаар мэдээлэл өгөөч?

-Хуулийн хүрээнд цахим гэрчилгээтэй холбоотой хэд хэдэн анхаарах зүйл бий. Өмнө нь үзлэг, оношилгоонд орсон, татвараа төлсөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж, бусад торгууль, төлбөрийн асуудалтай жолооч нарт хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байгаагүй. Уг асуудлаар шинэ зохицуулалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаад торгуульсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш тээврийн хэрэгсэл эзэмшигч нь торгууль, төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана. Мөн торгууль ногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлбөл торгуулийн 50 хувийг хөнгөлж байгаа. Хэрэв 15 хоног дотроо торгуулиа төлөхгүй бол үндсэн торгуулийн төлбөр дээр 50 хувь нэмэгдэнэ. Үүнтэй холбогдуулан торгуулиа төлөхгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд хэдий хугацаанд, хэрхэн торгууль төлөх тухай журам гаргахаар боловсруулж байна.

-Нийслэлийн хэмжээнд торгуультай хэчнээн машин байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 728 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 436 мянга нь торгуультай байна. Сүүлийн үед торгуулийн төлөлт огцом нэмэгдэж байгаа гэв.

Дашрамд, Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын нэгдсэн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд шалган нэвтрүүлэх товчоод, авто замын хяналтын камержуулалт, уулзваруудын гэрлэн дохио тоноглол болон RFID системийн дэд бүтэц бий болсон. Гэрлэн дохиотой уулзвар бүхий 161 байршилд 455 RFID уншигчийг байршуулаад байна. 2024 оны нэгдүгээр сарын 8-наас цахим гэрчилгээг төлбөртэй суурилуулна гэсэн мэдээлэл ташаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 16 техникийн хяналтын төвд цахим гэрчилгээ олгож байгаа юм. Иймд жолооч та харьяалал харгалзахгүйгээр ачаалал багатай цэгт хандан цахим гэрчилгээгээ суурилуулаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 10 цаг 41 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 10 цаг 44 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 10 цаг 44 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 10 цаг 46 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 10 цаг 48 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 10 цаг 50 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 10 цаг 52 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 10 цаг 52 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 10 цаг 53 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 12 цаг 14 мин ЧУБИ 12 цаг 28 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 12 цаг 57 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 13 цаг 0 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 13 цаг 0 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 13 цаг 2 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 13 цаг 2 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 14 цаг 31 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 14 цаг 32 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 14 цаг 33 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 14 цаг 34 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top