x

Нийслэлийн 16 байршилд тээврийн хэрэгсэлд RFID нааж байна, хомстол үүсээгүй гэв

Автомашины RFID наалт болон торгуулийн асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг өнөөдөр Хангарди ордонд мэдээлэл хийлээ. 

Ч.Батзориг: Өнөөдрийн байдлаар 128,300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгосон. Нийслэлийн хэмжээнд 16 байршилд тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил үргэлжилж байна. 2024 он гарснаар тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношилгоо эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тээврийн үзлэг оношилгоог цахим гэрчилгээнд шилжүүлэх ажлыг хамтатган хийж байна. 

зураг

Тээврийн хэрэгслийн эзэмшигчид машиныхаа гэрчилгээг цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд торгууль оногдуулахгүй.

Цахим гэрчилгээнд шилжээгүй тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлэхэд цахим гэрчилгээгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэж хязгаарлалтын арга хэмжээ авахгүй. Энгийн горимоор тээврийн хэрэгслээ цахимжуулах ажлыг иргэд хийх хэрэгтэй.

Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-ны тавьсан хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн дугаарын хойд талын оронгоос хамааруулан нэгдүгээр сараас тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо эхэлсэн. Үзлэг оношилгоотой холбогдуулан тээврийн цахим гэрчилгээг хамт хийж байгаа.

Дээрх үндсэн шалтгаанаар тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил ачаалалтай болж эхэлсэн. Өнгөрсөн долдугаар сард ЗТХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтарч 100 гаруй ажилтныг сургалтад хамруулсан байдаг. Эдгээр 100 ажилтан гурван ээлжээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. 

Цахим гэрчилгээ олгох цэг цөөн байгаа нь үнэн. Иймд энэ асуудлаар НЗДТГ-аас Авто Тээврийн Үндэсний Төвд хандсан.  Цэгийн тоог олшруулж, И-март, Номин зэрэг сүлжээ дэлгүүрээр цахим гэрчилгээ олгохыг удаа дараа шаардаж байна. Зөвхөн үзлэг оношилгоо хийж байгаа газраас гадна өөр цэгүүдэд нэмэлтээр хийж байгаа.

Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын байдлаар 4,470 ширхэг цахим наалт нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим наалт дууссан, хомстсон асуудал байхгүй. Одоогоор тендерээр нийлүүлэгдсэн өртөг нь 6,700 төгрөг бөгөөд автомашинд үнэ төлбөргүй наана. 

Систем хөгжүүлэлтийг ЗТХЯ-нд Албан журмын даатгагчдын холбооноос 10 тэрбум төгрөг гаргаад энэ ажлын хүрээнд хийгдээд явж байгаа. Систем хөгжүүлэлт эцсийн байдлаар дуусаагүй, нэгдүгээр улиралд бүрэн ашиглалтад оруулна гэсэн чиглэл өгсөн" гэв. 

"Өнөөдрийн байдлаар 436,000 машин торгуультай байна"

Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаж торгуулсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ хуулийн заалт орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл эзэмшигч нь шинэ хуулийн заалт хэрэгжиж эхэлснээс хойш торгууль болон бусад төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана. 

Шинэ зохицуулалтаар торгууль тавигдсанаас хойш 15 хоногийн дотор төлбөрөө төлбөл 50 хувийг хөнгөлнө. Харин 15 хоногоос хэтэрвэл 50 хувиар нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой журам гарна. Өнөөдөр та хэдэн төгрөгийн торгууль авсан тухайн торгуулийг сайн дураар төлөх хугацаа хэтэрсэн бол таныг торгуультай гэж үзнэ. 

Статистик тоон мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар 436,000 машин торгуультай байна. Хуулийн үйлчлэл эхлэх гэж буйтай холбогдуулан иргэд бэлтгэлээ базааж байгаа. Нийслэлийн татварын албанаас өгсөн мэдээллээр татвар төлөлт буюу торгуулийн хэмжээ адил хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлт гарсан. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 10 цаг 39 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 10 цаг 42 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 10 цаг 42 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 10 цаг 45 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 10 цаг 46 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 10 цаг 48 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 10 цаг 50 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 10 цаг 50 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 10 цаг 52 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 12 цаг 12 мин ЧУБИ 12 цаг 26 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 12 цаг 55 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 12 цаг 58 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 12 цаг 58 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 13 цаг 0 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 13 цаг 0 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 14 цаг 29 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 14 цаг 30 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 14 цаг 31 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 14 цаг 32 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top