x

Монгол генерал анх удаа НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар томилогдлоо

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2674 мандатын хүрээнд Кипр улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчийн албан тушаалд Зэвсэг хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбат томилогдлоо.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар олон орноос нэр дэвшсэн офицеруудын дунд хэд хэдэн үе шаттай мэргэжлийн ур чадвар, англи хэл, манлайлах ур чадвар, ажиллагааны туршлага, нөхцөл байдлыг үнэлэх чадвар, шийдвэр гаргах чадвар, сэтгэн бодох чадвар зэрэг өндөр шалгууртай сонгон шалгаруулалт явуулсны эцэст Б.Эрдэнэбат генералыг сонгон санал оруулжээ. 

Үүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш гарын үсэг зурж баталгаажуулснаар Монгол улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны 22 жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар томилогдсон байна. 

Генерал Б.Эрдэнэбат нь 2013 онд АНУ-ын Агаарын хүчний Команд штабын коллеж, 2017 онд АНУ-ын Хуурай замын Дайны коллеж тус тус төгсчээ. Тэрбээр Ирак, Сьерра Леоне, Косово, Судан, Өмнөд Судан улсуудад энхийг дэмжих ажиллагаануудад Ажиллагааны офицерын туслах, Оперативын дарга, Багийн захирагч, Цэргийн ажиглагч, Секторын штабын дарга, Секторын командлагч зэрэг албан тушаалуудад нийт найман удаа үүрэг гүйцэтгэсэн байна. 

Тэрбээр Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, НҮБ-ын I, II, III медаль, Бельгийн вант улсын медаль, НАТО-гийн медалиудаар тус тус шагнагдаж байв. 

Кипр дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа нь өнөөдөр дэлхий дахинд НҮБ-аас явуулж байгаа 12 энхийг сахиулах ажиллагааны нэг бөгөөд 1964 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус улсад Их Британи, Австри, Аргентин, Унгар зэрэг 10 орны 800 шахам цэргийн албан хаагч, офицер үүрэг гүйцэтгэж буй.

Газар дундын тэнгисийн гурав дахь том арал болох Кипр улс 1960 оны наймдугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо тунхагласан, 9251 хавтгай дөрвөлжин км нутагтай, 1.2 сая хүн амтай, грек, турк хоёр үндэстэн зонхилон суудаг ба өмнөд хойд хоёр хэсэгт хуваагдан сөргөлдөөний байдалтай байна. Тус улс 2004 оны тавдугаар сарын 1-нээс Европын холбооны гишүүн болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 10 цаг 32 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 10 цаг 35 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 10 цаг 35 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 10 цаг 38 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 10 цаг 39 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 10 цаг 41 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 10 цаг 43 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 10 цаг 43 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 10 цаг 44 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 12 цаг 5 мин ЧУБИ 12 цаг 19 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 12 цаг 48 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 12 цаг 51 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 12 цаг 51 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 12 цаг 53 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 12 цаг 53 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 14 цаг 22 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 14 цаг 23 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 14 цаг 24 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 14 цаг 25 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top