x

Япон улсад амьдарч буй монгол иргэдийн АНХААРАЛД!

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16:10 цаг орчимд Япон Улсын Ишикава мужийн Ното мужид төвтэй хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн хамгийн их хүч Ишикава мужийн Шика хотод магнитуд нь 7-д хүрчээ.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтын гүн 16 км, газар хөдлөлтийн цар хүрээг илтгэх магнитуд (M) нь 7.6 байна. Уг газар хөдлөлтөөс үүссэн “цунами” Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч давлагааны хамгийн өндөр нь Ишикава мужийн Важима хотод 120 см-т хүрэв.

​Цаашид уг газар хөдлөлтийг дагасан газар хөдлөлт, цунами үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд цунами үүсэхээс сэрэмжлэх сэрэмжлүүлэг, анхааруулга доорх муж, орон нутагт гараад байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Томоохон цунамигийн сэрэмжлүүлэг: Ишикава муж, Ното булан, Томоохон цунамигийн сэрэмжлүүлэг гэдэг нь цунами үүсэх магадлал маш өндөр байгаа үед гаргадаг сэрэмжлүүлэг бөгөөд цунами болох магадлалтай далайн эргийн бүс нутгийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажил хийгддэг. Уг анхааруулгын агуулгад цунамид өртөж болкошгүй газар нутаг, түүний талбай, цунамигийн өндөр, цунами эрэгт хүрэх хугацаа зэрэг багтана.

Японы Цаг уурын агентлагаас уг сэрэмжлүүлэг гарсан бол оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх урьдаас зааж өгсөн тусгай замын дагуу өндөр газар эсвэл аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх ажил хийдэг. Мөн далайд буй хөлөг онгоцнууд зохих арга хэмжээ авах шаардлагатай. 

Цунамигийн сэрэмжлүүлэг: Ямагата муж, Ниигата муж /Садогашима арлаас бусад хэсэг, Садо/, Тояама муж, Ишикава муж /Кага/, Фүкүи муж, Хёого мужийн хойд хэсэг​

Дээр дурдсан томоохон цунамитай адилхан арга хэмжээ авахыг зөвлөх бөгөөд эрсдэлийн төвшин нэгээр доогуур байдаг.

Цунамигийн анхааруулга: Хоккайдо мужийн Номхон далайн баруун эрэг, Япон тэнгисийн хойд эрэг, Япон тэнгисийн өмнөд эрэг орчим, Аомори мужийн Япон тэнгисийн эрэг, Акита муж, Киото муж, Тоттори муж, Шиманэ муж / Изүмо, Ивами арлууд, Оки/, Ямагүчи мужийн Япон тэнгисийн эрэг орчим, Фүкүока мужийн Япон тэнгисийн эрэг орчим, Сага мужийн хойд хэсэг, Ики, Цүшима арлууд

Цунамигийн анхааруулга нь цунами үүсэж болзошгүйг илтгэх анхааруулсан зүйл бөгөөд “цунамигийн сэрэмжлүүлэг”-ээс нэг доогуур түвшний сэрэмжлүүлэг юм. Энэ анхааруулгаар цунами үүсэж болзошгүйг хүмүүст мэдээлж, далайн эрэг орчмын оршин суугчдыг болгоомжтой байхыг уриалдаг.

Цунамигийн сэрэмжлүүлэг гарсан бүс нутагт яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлага бага хэдий ч далайн эрэг болон далайн эрэг орчмын газруудад болгоомжтой байхыг шаарддаг. Зөвлөмж гарсан бол далайн эрэг орчмын оршин суугчид далайгаас хол байж, эргийн шугамаас нүүлгэн шилжих нь зүйтэй.

Мөн орон нутгийн цаг уурын товчоо, гамшгаас урьдчилан сэргийлэх байгууллагууд цунамигийн талаар сэрэмжлүүлгийг гаргадаг.

Иргэд сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээллийг олон нийтийн телевиз болон бусад хэрэгслээр шуурхай авч, холбогдох зааврыг дагаж мөрдөх нь чухал. Цунамигаас болгоомжилж, хангалттай сонор сэрэмжтэй байх нь зүйтэй бөгөөд орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд үндэслэн зохих арга хэмжээг авахад анхаарна уу.

Цунамигийн сэрэмжлүүлэг, Цунамигийн анхааруулга

https://www.data.jma.go.jp/multi/tsunami/index.html?lang=mn

Газар хөдлөлтийн мэдээ Жагсаалт

https://www.data.jma.go.jp/multi/quake/index.html?lang=mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 11 цаг 33 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 11 цаг 36 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 11 цаг 36 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 11 цаг 39 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 11 цаг 40 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 11 цаг 42 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 11 цаг 44 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 11 цаг 45 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 11 цаг 46 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 13 цаг 7 мин ЧУБИ 13 цаг 20 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 13 цаг 50 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 13 цаг 52 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 13 цаг 52 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 13 цаг 54 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 13 цаг 54 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 15 цаг 23 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 15 цаг 24 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 15 цаг 26 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 15 цаг 26 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top