x

“Оюу толгой” компани Монгол судлалыг хөгжүүлэх номын санд 500 гаруй чухал, ховор номыг худалдан авахад дэмжлэг үзүүллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт өдрөөр Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт боллоо.

“Оюу толгой” компани уг номын сангийн фондод 500 гаруй чухал ном, эрдэм шинжилгээний бүтээлийг худалдан авахад зориулан 136.8 сая төгрөгийн  дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр Чингис хаан болон Монгол судлалын ном зохиол, оюуны бүтээлүүдийг олон улсаас сорчлон цуглуулж, үнэт сан хөмрөг бүрдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулж байгаа юм.

Улмаар Монголын төдийгүй олон улсын монголч эрдэмтэд, дэлхийн түүх, Чингис хааны түүхийг сонирхон судалдаг судлаачдад Монголын түүх, хаад язгууртанд холбогдох эрдэм шинжилгээний судалгаа явуулахад шаардлагатай баримт сэлтээр үйлчлэхэд таатай нөхцөл бүрдэж байна.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч, Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Вилсон: Та бүхэнд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийн мэнд хүргэе. Эрт үеэс номын сан эрдэм мэдлэгийн их ундарга, шинэ санаа төрөх чухал газар төдийгүй түүхийг амилуулах газар байж ирсэн. Энэхүү номын сан монгол судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулах судалгаа, шинжилгээний үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна. Үндэсний төдийгүй олон улсын эрдэмтэн судлаачдын зорин ирдэг газар болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

“Оюу толгой” компани эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээхийн төлөө ажилласаар ирсэн. Аливаа үндэстний соёлын өвийг хамгаалах нь дан ганц хэн нэгний үүрэг бус хамтын хүчин чармайлт байдаг гэдэгт итгэдэг. “Оюу толгой” компани Эрдэм шинжилгээний номын сангийн фондыг бүрдүүлэхэд судалгаа, шинжилгээний 500 гаруй ховор бөгөөд чухал номыг худалдан авахад зориулан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Энэхүү номын сан нь Монгол Улсын арвин баялаг түүхийг сонирхон судалдаг хэн бүхэнд эрдэм мэдлэг түгээж, оюуны оч цэлмээхийг хүсэн ерөөе.

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: Өнөөдөр Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт Монголын эрдэмтэн, мэргэд, оюутан залуус, олон нийтийн хувьд чухал үйл явдал болж байгаагаас гадна олон улсын монгол судлалд маш чухал шинжлэх ухааны номын сан төрж байна. Төрөх төрөхдөө Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт өдөр Чингис хаан Үндэсний музейд мэндэлж байгаа бэлэг дэмбэрэлтэй, сайхан өдөр тохиож байна.

“Оюу толгой” компани хэдийгээр уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг боловч “эрдэс баялгаас эрдэм мэдлэг бүтээлцэх” зорилготой. Тийм ч учраас Монгол Улсынхаа үндэсний соёл, түүх, өв уламжлалыг сэргээх, хадгалах, дэмжихэд чиглэсэн олон үйл ажиллагааг өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн.

Энэ удаа Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх Эрдэм шинжилгээний номын сангийн фондыг номоор баяжуулах, тэр дундаа Орос, Хятад, Япон, Америк, Европын орнуудын номын санд буй монголч эрдэмтдийн бүтээлүүд, дэлхийн түүх судлаачдын орчин үеийн төдийгүй эрт цагийн сурвалж бичгүүдийг худалдан авч цуглуулах ажилд хувь нэмрээ оруулж байна.

Мэдээж эх хувиар нь биш юм гэхэд анхны хуулбарыг цуглуулна. Тэр утгаараа өнөөдөр бид дэлхийн хэмжээнд олон улсын монгол судлалын төв болох эхлэлээ тавьж байна. Магадгүй 10-20 жилийн дараа Монголыг судалдаг бүх эрдэмтэн мэргэд энд цуглаж, Монгол Улсын түүх соёлыг цааш түгээх чухал алхам боллоо.

Соёлын сайд Ч.Номин: Бид бүхэн орчин цагийн музейн түүх эхэлсний 100 жилийн ойн босгон дээр, Чингис хаан Үндэсний музей үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жилийн ойгоо үдсэн сайхан өдрөө эрдэм шинжилгээний номын санг нээж байгаадаа туйлын баяртай байна.

Чингис хааны үндэсний музейн дэргэд байгуулагдаж байгаа шинжлэх ухааны номын сан бол монгол судлалыг дэлхийн тавцанд гаргах номын сан болж байна. Энэхүү номын санг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан “Оюу толгой” компанийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

"Чингис хаан" үндэсний музейн захирал, Академич С.Чулуун: Чингис хаан музей нь Музейн тухай хуулиараа Эрдэм шинжилгээнд суурилсан, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл ажиллагаанд тулгуурласан соён гэгээрлийн төв байх ёстой. Тиймээс шинжлэх ухаанд суурилсан үйл ажиллагаа явуулахын тулд шинжлэх ухааны ажилтнуудын чадамжийг дээшлүүлж, дэлхий нийтийн Монголын түүх соёлыг судлах судалгааны үйл ажиллагааг өргөтгөхийн тулд Чингис хаан музейн дэргэд эрдэм шинжилгээний төв номын санг байгуулж байна.

Энэхүү номын сангийн тусгай фонд нь 300 сая гаруй номыг агуулах хүчин чадалтай. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 6000 гаруй номын баяжуулалт хийсэн байна. 

Ирээдүйд дэлхийн монгол судлалын төв болоосой, монголын түүх судлал төв Азид өрсөлдөхүйц судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан “Оюу толгой” компаниас дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    их гийгүүлжээ!
    2024 оны 12 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 11 цаг 37 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 11 цаг 40 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 11 цаг 41 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 11 цаг 43 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 11 цаг 45 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 11 цаг 46 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 11 цаг 48 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 11 цаг 49 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 11 цаг 50 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 13 цаг 11 мин ЧУБИ 13 цаг 24 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 13 цаг 54 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 13 цаг 56 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 13 цаг 56 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 13 цаг 58 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 13 цаг 59 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 15 цаг 27 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 15 цаг 29 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 15 цаг 30 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 15 цаг 30 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top