x

"Ханжоу-2022" Азийн наадмын аварга Б.Отгонболд АЛТАН ГАДАС одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

"Ханжоу-2022" Азийн наадмын аварга, Байт харвааны Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Б.Отгонболд, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг нар төрийн дээд "АЛТАН ГАДАС" одон хүртлээ. 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

  • Соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон арван бүтээл туурвин ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан,
  • Эрчим хүчний үйлдвэрлэлийг чанартай нүүрсээр ханган, нүүрсний экспортыг нэмэгдүүлж, дотоодын барилгын материалын салбарт евро стандартыг амжилттай нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи нутагшуулсан “Монголын алт” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Галсангийн Цогт нарт хүртээв.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • ШУА-ийн Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн шагналт, академич Тугалын Жанлав,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Стандарт, хэмжил зүйн газрын ахмад ажилтан Чойжилжавын Ээнзэндагва,
  • “Монголын алт” ХХК-ийн Санхүү бүртгэлийн газрын захирал Доржсүрэнгийн Сайнжаргал,
  • Үндэсний аудитын газрын Санхүү нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Цэвэгсүрэнгийн Наранчимэг,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Содномтүнрэвийн Буд,
  • Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Заграагийн Баасанням,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • Гол мөрний ахмад тээвэрчдийн холбооны тэргүүлэгч, ахмад тээвэрчин Бадамцэрэнгийн Гонгор,
  • “Монгол эм импекс концерн” ХХК-ийн тээврийн жолооч Батнасангийн Шаравсамбуу,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Логарифм” сургуулийн бага ангийн багш Гомбодоржийн Лхагва,
  • Дархан-Уул аймаг дахь “Дархан-Өргөө” политехник коллежийн ахмад багш Очирын Ажигцэрэн,
  • ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Дүйнхэржавын Доржсүрэн,
  • Ерөнхий боловсролын “Оргил” сургуулийн захирал Балсангийн Наранцэцэг,
  • Завхан аймгийн Улиастай сумын Нэгдүгээр цэцэрлэгийн зөвлөх багш Рэнцэнгийн Жавзан,
  • ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн дэд профессор Цэдэннямын Дашдорж,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Сэнгээгийн Оюунбат,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Газопровод союз восток” компанийн төслийн зохицуулагч Лувсандагвын Амарсанаа,
  • “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо”-ны гүйцэтгэх захирал Догдомын Дагвасүрэн,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Буян-Од” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ванганжилийн Буянтогтох,
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
  • “Баганат-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Одсэрийн Батсайхан,
  • “Уран охид” ХХК-ийн захирал Рагчаагийн Дариймаа,
МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Өмнөговь аймгийн “Цогцол” мал эмнэлгийн малын их эмч Шонхоны Мандах,
  • Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн зөвлөх малын эмч Цэндсүрэнгийн Гантөмөр,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй,
  • “Улирал ба зохиолч” сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч Сүрэнжавын Хишигсүрэн,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • “Бурхан андууд” эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Намбарын Энхбаяр,
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэгдлийн эмнэлгийн дэд захирал, тэргүүлэх зэргийн эмч Отгонсүрэнгийн Хишигсүрэн,
  ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Төв аймгийн “Баруун Зуунмод” өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах эмч Балдангийн Энхжаргал,
  • Монголын донорын холбооны тэргүүн Манлайн Сосорбарам,
  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн Цэдэндоржийн Цогзолмаа,
  • “Филипс гэрэлтүүлэг” ХХК-ийн захирал Арилдийрагчаагийн Ганхуяг,
  • Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын зөвлөх Бадарчийн Лосол,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Гаясүрэнгийн Жавзандулам,
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэрээтэрийн Төмөрбүс,
  • “МИАТ” ТӨХК-ийн Санхүү, дотоод аудитын албаны дарга Намсрайн Цагаанхүү,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Техник импорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дашдондогийн Ганцэцэг,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • ЦДБЭЧ-ын Сургалт, соёл, хүмүүжил, маркетингийн албаны дарга Рэнчиндоржийн Өнөржаргал,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Дамдинсүрэнгийн Уртнасан,
  • Монгол Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр,
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
  • Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Оюунчимэгийн Хүрэлбаатар,
  • Ховд аймгийн Чандмань сумын Соёлын төвийн эрхлэгч асан Рэнцэнгийн Даваажав,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал,
  • Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Хоролсүрэнгийн Батжаргал,
  • Төв халхын дуулалт жүжгийн театрын гоцлол дуучин Дамбадаржаагийн Лхагвадорж,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
  • Ширээний теннисний “Оч” клубын багш, дасгалжуулагч Батсүхийн Отгонжаргал ,
  • Уулчид, аялагчдын “Монгол Алтай төв” клубын гишүүн, уулын спортын тамирчин Бямбажавын Элбэгжаргал,
  • Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь их аварга Гантулгын Ган-Эрдэнэ,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн биеийн тамирын багш Ядамсүрэнгийн Отгончимэг,
  • Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны шигшээ багийн тамирчин Сандуйжавын Энхбат нарыг шагналаа.

Мөн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.152)
    хүрэлсүх гялгар төмөр тараахаас өөр ажил хийдэг юм уу
    2023 оны 12 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 11 цаг 42 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 11 цаг 45 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 11 цаг 45 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 11 цаг 47 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 11 цаг 49 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 11 цаг 51 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 11 цаг 52 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 11 цаг 53 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 11 цаг 54 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 13 цаг 15 мин ЧУБИ 13 цаг 29 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 13 цаг 58 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 14 цаг 1 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 14 цаг 1 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 14 цаг 3 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 14 цаг 3 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 15 цаг 32 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 15 цаг 33 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 15 цаг 34 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 15 цаг 35 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top