x

Шинэ автобуснууд Улаанбаатар хот руу хөдөлжээ

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ.

Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллалаа. Тус Ажлын дэд хэсэг нь гэрээний дагуу нийлүүлэгдэх автобусыг чанар, стандартад нийцүүлэн хүлээн авах ажилд дэмжлэг үзүүлэх, холбогдох заавар, зөвлөмжөөр хангах, хяналт тавих үүрэгтэй юм.

Тодруулбал, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна. Мөн автобуснуудыг Улаанбаатар хотод ирсний дараа мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх юм.

Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 28-нд тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө.

Шинэ автобусны үзүүлэлтүүд:

  • 2023 онд үйлдвэрлэсэн

  • Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан

  • Зөв талдаа жолооны хүрдтэй

  • Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш 

  • Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)

  • Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй

  • Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай

  • Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc

  • Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй

  • Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй

  • Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш 

  • Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай

  • Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно

  • Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат

  • Автомат төвлөрсөн системтэй

  • Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй

  • Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай

  • Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн

  • Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй 

  • Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан 

  • Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй

  • Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй 

  • Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай 

  • Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй 

  • Заалны чанга яригчтай 

  • Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг

  • Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 12 цаг 53 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 12 цаг 56 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 12 цаг 57 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 12 цаг 59 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 1 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 13 цаг 2 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 13 цаг 4 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 13 цаг 5 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 13 цаг 6 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 14 цаг 27 мин ЧУБИ 14 цаг 40 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 15 цаг 10 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 15 цаг 12 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 15 цаг 12 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 15 цаг 14 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 15 цаг 15 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 16 цаг 43 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 16 цаг 45 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 16 цаг 46 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 16 цаг 47 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top