x

780 хүний амийг аварсан ахлах ахлагч Р.Оргилсайханыг 16 сая төгрөгөөр шагнажээ

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон.

Энэ журмын дагуу тав дахь  жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов. Тэдний нэг болох Архангай аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын усчин-аврагч, ахлах ахлагч Р.Оргилсайханыг онцолж байна.

Онцгой байдлын албанд 22 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр нийт 1142 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 780 хүний амь насыг авран хамгаалж, 120 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал гол, нуурын эргийн хамгаалалт, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Шүхрийн усан дээрх буулт, “Теротлан”-ы спорт сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хамгаалалтад нийт 310  удаа үүрэг гүйцэтгэж, усанд живж байсан 250 иргэний амь насыг аварч, эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн байна.

Мөн 2023 онд гамшиг, ослын 42 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын 85 автомашин, 450 орчим сая төгрөгийн эд хөрөнгө, 145 иргэний амь насыг авран хамгаалж, 5 буцалтгүй нэрвэгдэгчийг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Онцолбол, усны ослын 13 удаагийн дуудлагаар ажиллаж, 5-20 метрийн гүнд 23 цаг 45 удаагийн шумбалт хийсэн байна.

Түүнчлэн Хотонт суманд усанд боогдсон 17 иргэн, 17 гэр, 3 автомашиныг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлж,  хүнсний дэлгүүр болон цайны газруудын усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн нийт 450 орчим сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Мөн Эрдэнэбулган, Ихтамир сумдын нутгаар олон хоног үргэлжилсэн борооны улмаас Тамирын голын усанд боогдсон 124 иргэнийг аюулгүйн бүсэд зөөвөрлөн, голд суусан 81 автомашиныг татан гаргасан зэргээр үүргээ нэр төртэй биелүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 12 цаг 51 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 12 цаг 54 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 12 цаг 54 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 12 цаг 56 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 12 цаг 58 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 13 цаг 0 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 13 цаг 1 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 13 цаг 2 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 13 цаг 3 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 14 цаг 24 мин ЧУБИ 14 цаг 38 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 15 цаг 7 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 15 цаг 10 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 15 цаг 10 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 15 цаг 12 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 15 цаг 12 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 16 цаг 41 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 16 цаг 42 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 16 цаг 43 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 16 цаг 44 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top