x

Б.Ёндон: Нэр дэвшигч том тойрогт өөрийгөө таниулж, ялъя гэвэл цаасан хэвлэлийг сонгох нь илүү ашигтай

Социологч, улс төр судлаач Б.Ёндонтой ирэх жилийн сонгуулийн сурталчилгааны талаар ярилцлаа.

-Ирэх жил бид шинэ тогтолцоогоор сонгуулиа явуулахаар болж байна. Судлаач хүний хувьд уг тогтолцоог яаж дүгнэж байгаа вэ?

-Саяхан эрх баригчид сонгуулийг бүсчилсэн тойргоор буюу бидний хэлж сурсанаар том тойрогоор явуулах болсон талаар мэдээлсэн. Тэгэхээр энэ бүсчилсэн тойргоор Монгол Улс өмнө сонгууль явуулж байгаагүй. Бидний хувьд шинэ систем гэсэн үг. Мэдээж сонгуулийн ямар ч тогтолцоонд давуу болон сул тал гэж байдаг. Тухайлбал, бүсчилсэн тойргоор сонгууль явуулах нь өөрөө парламент засаглалтай оронд асар том боломжийг авчирдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой болдог гэсэн үг. Одоо 76 гишүүнтэй байгаа. Бүгд жижиг тойргоос сонгогдсон ард түмний төлөөлөл. Тэр утгаараа баг, сум, хороо, дүүрэг, аймаг гэх мэт засаг захиргааны анхан болон дунд шатны асуудлыг л түлхүү ярьж, зөвшилцдөг. Энэ нь макро улс төрийн хувьд зарим сөрөг нөлөөллийг бий болгодог. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг бол бүхэлдээ улс орны хэмжээнд бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл улс орны хэмжээний буюу макро улс төрийн бодлого бус эсрэгээрээ жижиг улс төрийн шийдвэрүүдийг олон гаргаж байна. Тиймээс жалга довны үзэл, аймаг орон нутгийн өрсөлдөх чадвар алсуураа удааширдаг. Учир нь жижиг тойргоос сонгогдсон гишүүд л сайн ажиллаж чадвал тухайн орон нутгийн төсөв нэмэгдэж, иргэд нь орлоготой, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болдог. Тиймээс хувь гишүүний нөлөөлөл асар өндөр болдог. Түүнийгээ дагаад авлига, хүнд суртал, нөгөө хулгай гэдэг нь гарах боломжийг бүрдүүлдэг байна. Тиймээс үүнийг тогтолцооны хувьд зогсоох гол өгөгдөл нь бид сонгуулиа бүсчилсэн тойргоор явуулах юм.

Тэгэхээр бүсчилсэн тойргоор сонгуулиа явуулах нь Монгол Улсын хувьд хөгжих нэгэн том боломж гэж та үзээд байна уу?

-Би ч гэлтгүй дэлхийн жишиг ийм юм. Үндсэн хуулийн өөрчлөлт ч анх бүсчилсэн тойрог руу чиглэгдэж гарсан. Үүнийг зарим хүмүүс анзаараагүй. Ерөөсөө Монгол Улсын хөгжил бол бүсчилсэн тойргоор сонгуулиа явуулах. Өнгөрсөн гуч гаруй жил Монгол Улс хөгжлийнхөө гараанд ирчихээд гацчихаад байсан. Энэхүү гацааг тайлах, төрийн бодлогыг илүү макро түвшинд хүргэх асуудлыг 2016 оноос хойш л улс төрийн хүрээнийхэн ярьдаг болсон. Гэвч 2020 оны сонгууль эдийн засгийн хямралтай зэрэгцэн явагдсан учир энэхүү том бүтцийн өөрчлөлтийг Үндсэн хуулиараа хийж өгөлгүй үлдээсэн шүү дээ. Угтаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд л 126 гишүүнтэй болох асуудал яригдаж, тусгагдсан байсан. Гэвч нийгэм, эдийн засгийн нөхцлөөс шалтгаалж уг асуудлыг хойшлуулсан. Харин одоо эдийн засаг өсч байгаа энэ үед сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь маш том алхам гэж харж байгаа. Эрх баригчдын хувьд хамгийн зөв хийсэн цор ганц ажил нь бараг энэ байх.

-Бүсчилсэн тойргоор сонгууль явуулна гэдэг бол хэд хэдэн аймгийн иргэд нэгдээд төлөөллөө сонгоно гэсэн үг. Тэр утгаараа нэр дэвшигчдийн хувьд өөрийгөө таниулах, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажилд хүндрэл гарах уу?

-Мэдээж төлөөлөх тойрог нь томорч байгаа учраас тэр чинээгээрээ нэр дэвшигчдийн нэр хүнд, бодлого, үйл ажиллагаа нь олон нийтэд танигдсан байх нь чухал. Тиймээс зарим хүмүүс бүсчилсэн тойрогт бие даагчид гарч ирж чадахгүй гэж ярьж байгаа. Нэг талдаа боломж бага харагдаж байгаа хэдий ч хувь улстөрч өөрийнхөө мөрийн хөтөлбөр, сурталчилгаа сайн хийж чадвал гарах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Бүсчилсэн тойрог байгуулж сонгууль явуулсан анхны улс бол АНУ. Анх энэ системээр сонгууль явуулахад улстөрчид гэхээс илүү салбартаа танигдсан мэргэжлийнхэн буюу олон нийтэд нэр хүндтэй бие даагчид сонгуульд ялж байсан. Тэгэхээр манайд ч гэсэн улс орондоо нэртэй, салбартаа үнэлэгдсэн эрхмүүд олон. Нөгөөтэйгүүр зөв менежмент хийж чадсан улс төрчид л том тойрогт ялалт гаргаж чадна.

-Зөв менежмент гэхээр та юуг хэлж байна вэ?

-Ирэх 2024 оны сонгуульд нэр дэвших сонирхолтой олон хүн байна. Тэр бүгдтэй биш гэхэд өөрийнхөө хэмжээнд тодорхой хүмүүстэй уулзаж, сонгуульд яаж өрсөлдөх гэж байгаа санаа бодлыг нь асуусан. Судлаач хүний хувьд нэг том алдаа байгааг олж харсан. Тэр нь юу гэхээр, манай улстөрчдөд зөвлөж, пиар-ыг хийж байгаа сонгуулийн менежерүүд дан ганц сошиал дээр төвлөрч байна. Нэг талдаа тэдний зөв. Олон нийтийн хандлага ямар байгааг сошиалаар дамжуулан олж мэдэх, эсрэгээрээ олон нийт рүү сошиал ашиглан сурталчилгаагаа хийх нь энэ цаг үед хамгийн чухал. Гэхдээ энэ бол зөвхөн төвлөрсөн газар буюу Улаанбаатар гэх мэт бүсэд л үр дүнтэй. Харин хөдөө, орон нутагт интернэт сүлжээгүй олон өрх айл бий. Тэр хүмүүст яаж өөрийгөө таниулах вэ, яаж мөрийн хөтөлбөр сурталчилгаагаа хийх үү. Үүнийг өнөөгийн сонгуулийн менежерүүд огт бодохгүй байна. Цаашлаад сонгуулийн сурталчилгааны үеэр интернэт сүлжээнд доголдол үүсвэл яах вэ. Нөгөөтэйгүүр сошиалд өөрийнхөө мэдээллийг өгөх тусам эргээд гарч ирэх сөрөг мэдээлэл ихэсдэг. Тиймээс зарим сонгуулийн менежерүүд нэр дэвшигчдийнхээ сурталчилгааг сошиалаар явуулахыг бүрэн зогсоохыг зөвлөж байгаа юм билээ.

-Сошиалаар сурталчилгаа явуулах асуудал ээдрээтэй, барьцгүй гэдэг. Тэгвэл нэр дэвшигчид ямар хэвлэлээр дамжуулан сурталчилгаа мэдээллээ сонгогчдод өгөх нь илүү дээр юм бэ?

-Бүсчилсэн тойрог гэдэг бол 3-4 аймгийн сонгогчтой уулзаж, өөрийн болон намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулна гэсэн үг. Нэг аймаг ойролцоогоор 70-150 мянган хүн амтай. Тэгэхээр гурван аймгийн хүн ам гэхээр 210- 450 мянган хүн гэсэн. Үүнээс сонгуулийн насны 120-250 мянган хүн байхаар байна. Тэр бүгд дан ганц аймагтаа суурьшихгүй нь тодорхой. Тэгэхээр бүх баг, сумдаар нь явж таарна. Ингэж явахдаа тухайн нэр дэвшигч уулзалт хийж өөрийнхөө мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Гэвч ийм уулзалтад ирдэг хүн одоо бий бил үү. Тиймээс хамгийн зөв сурталчилгааны арга бол цаасан хэвлэл буюу сонин хэвлэлээр дамжуулан ард түмэндээ өөрийнхөө мөрийн хөтөлбөр, танилцуулгаа тодорхой гаргаад хүргүүлэх хэрэгтэй. Сонин гэдэг бол сошиалаас тэс өөр зүйл. Уламжлалт хэвлэл. Илүү олон хүнд баттай эх сурвалж болж очих хамгийн бодит хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Нэр дэвшигч том тойрогт өөрийгөө таниулж, ялъя гэвэл цаасан хэвлэлийг сонгох нь илүү ашигтай. Нэгдүгээрт, цаасан хэвлэл хэзээ ч баримт болж үлддэг. Хоёрдугаарт, мэдээллээ нягталж, олон талаас нь дүгнэх боломжийг уншигчдад олгодог. Гуравдугаарт, мэдээлэлд итгэх үнэмших бодит байдлаар нь хүлээн авдаг. Үүнийг манай улстөрчид, сонгуульд нэр дэвшигчид маш сайн ашиглах ёстой. Ашиглаж чадсан баг л энэ том тойргийн сонгуульд ялж чадна. Сошиалаар мянга өөрийгөө гайхуулаад иргэд хүлээж авахгүй гэдгийг л ухаарчих хэрэгтэй. Учир нь сошиалаар явж буй мэдээлэл иргэдийн итгэл үнэмшилийг төрүүлэхээ больсон байна. Ёстой хараад л мартдаг болсон. Харин цаасан хэвлэл гэдэг бол баримттай, бодит мэдээллийн эх сурвалж. Үүнийг ирэх сонгуулиар маш сайн ашигла. Би сая хэллээ яагаад сошиалаар сурталчилгаагаа хийж болохгүй юм бэ гэдэгт хэдэн зүйл хэлье.

-Юу тэр вэ?

-Өнгөрсөн сонгуулийн үеийн улстөрчдийн сурталчилгааг та бүхэн хараарай. Бүгд сошиал сувгаар дамжуулан сурталчилгаагаа явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл цахим хэлбэрээр амлалтуудаа өгч байж. Аливаа контентуудаа цахим хэлбэрээр бэлтгэн хүргэсэн гэсэн үг. Ингээд нэр дэвшээд сонгуульд ялж, УИХын гишүүн болсон хойноо эдгээр хүмүүс нэг үйлдлийг тэр дор нь хийдэг. Тэр нь юу гэхээр цахимд оруулсан мэдээлэл, контентуудаа эхнээс нь бүгдийг устгаж эхэлдэг. Сонгуулийн үеэр өгч байсан хоосон, худлаа амлалтаа хийсвэл, баталгаагүй мэдээллийн урсгалыг ашиглаж олны тархийг угааснаа устгадаг гэсэн үг. Тэгэхээр одоо сонгогчид хэрсүүжсэн. Тэдэнд улстөрчдийн амлалт цагаан дээр хараар бичсэн хэлбэрээрээ л хэрэгтэй. Иргэдийн итгэлийг авч гарч ирчихээд амлалтаа хэрэгжүүлэхгүй бол баримттай эх сурвалж буюу сонинг нь гаргаж ирээд амлалтаа шаардана. Тэр утгаараа сонин хэвлэлд сурталчилгаагаа өгсөн, сонгуулийн сурталчилгаагаа цаасан хэвлэлээр дамжуулан тарааж байгаа улстөрчдийг сонгогчид илүү хүндэтгэн үзэхээр байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 12 цаг 51 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 12 цаг 54 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 12 цаг 54 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 12 цаг 56 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 12 цаг 58 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 13 цаг 0 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 13 цаг 1 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 13 цаг 2 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 13 цаг 3 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 14 цаг 24 мин ЧУБИ 14 цаг 38 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 15 цаг 7 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 15 цаг 10 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 15 цаг 10 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 15 цаг 12 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 15 цаг 12 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 16 цаг 41 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 16 цаг 42 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 16 цаг 43 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 16 цаг 44 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top