x

Yutong Bus компанийн автобуснууд үйлдвэрээсээ гарчээ

Нийслэлийн зүгээс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон.

Эдгээр автобусны эхнийх нь Монгол руу хөдөлсөн тухай Хотын дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1,200 км замыг туулж ирнэ" хэмээн мэдээллээ.

Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-н гэхэд Улаанбаатарт ирэх юм байна.

Шинэ автобуснуудаа байрлуулахаар ХУД-ийн 10-р хороо, Морингийн даваанд 110, СХД-ийн 22-р хороо, Тахилтад 55 автобусны багтаамжтай гараашуудыг энэ онд ашиглалтад оруулах юм.

Шинэ автобусны үзүүлэлтүүд:

  • 2023 онд үйлдвэрлэсэн

  • Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан

  • Зөв талдаа жолооны хүрдтэй

  • Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш 

  • Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)

  • Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй

  • Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай

  • Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc

  • Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй

  • Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй

  • Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш 

  • Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай

  • Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно

  • Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат

  • Автомат төвлөрсөн системтэй

  • Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй

  • Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай

  • Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн

  • Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй 

  • Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан 

  • Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй

  • Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй 

  • Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай 

  • Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй 

  • Заалны чанга яригчтай 

  • Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг

  • Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 1 цаг 38 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 1 цаг 40 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 1 цаг 41 мин Норвеги, Герман Украинд хоёр Patriot систем нийлүүлнэ 1 цаг 42 мин Уур амьсгалын өөрчлөлт гадил жимсний нийлүүлэлтэд аюул учруулж байна 1 цаг 43 мин Хятад Суйфэньхэд хуурай боомт байгуулж, худалдаагаа өргөжүүлнэ 1 цаг 45 мин Алтай, Хангайн уулархаг нутагт аадар бороо орно 1 цаг 47 мин Тэгш, сондгой дугаарын зохицуулалт өнөөдөр үйлчлэхгүй 1 цаг 48 мин Бэлчээрийн ургамал нутгийн 46 хувьд гандуу гарчээ 1 цаг 48 мин Долоо хоногт 77 аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэв 1 цаг 50 мин Япон, Өмнөд Солонгосын харилцаа шинэ шатанд гарлаа 1 цаг 51 мин “Нүүдэлчин” соёлын өвийн наадамд Ховдынхон дэд байр эзэллээ 1 цаг 53 мин Монгол Улсын “The MongolZ” баг Esports World Cup 2025-ын аварга боллоо 1 цаг 54 мин Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Уржигдар 13 цаг 57 мин Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна Уржигдар 10 цаг 53 мин Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй Уржигдар 10 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан Уржигдар 10 цаг 38 мин Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав 2025-08-22 Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов 2025-08-22 Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна 2025-08-22
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол...
Top