x

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон Өвөрхангай аймагт ажиллалаа

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон Улаанбаатараас өврийн сайхан хангай нутгийг зорьж байна.

Тэд тус аймагт бичил уурхайгаар олборлолт явуулаад нөхөн сэргээгдсэн газруудыг үзэх, нийгмийн хариуцлагын хүрээнд "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт нэгдэж тарьсан модны ургалттай танилцах юм.

Тэдний эхний зогсоол Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот. “Өвөрхангай аймгийн нөхөрлөлүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Арвайхээр хотын 8-р багт байрлах Өлзийт-Овоо хайрханы урд энгэрт 1200 бургас,  хайлаас тарьсан байна. Энэ ажилд аймагтаа бичил уурхай эрхэлдэг 40 гаруй нөхөрлөлийн гишүүн бүгд оролцсон юм. Аймгийн удирдлагууд дэмжиж, байгаль орчны мэргэжилтнүүд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласан байна.

Өвөрхангай аймгийн зохицуулагч Г.Дэлгэрмаа Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны ажлын хэсэгт танилцуулга хийлээ.

Бичил уурхайчид дээвэр холбоондоо нэгдэж албажсанаар сүүлийн жилүүдэд хариуцлагатайгаар ажиллаж, байгальдаа ээлтэй орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцож амьдрах орчноо илүү сайхан болгохыг хүсдэг.

Үүний тулд аймгийнхаа Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна. Нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагыг хослуулахыг Өвөрхангайн бичил уурхайчид зорьж байгаа юм.

Анх суулгаж байсан харандаан суулгацууд одоо бэлхүүс давсан өндөр буюу дундаж өндөр нь 1 метр орчим болтлоо ургажээ.

Хэдхэн жилийн дотор сайхан ургаж дулааны улиралд аймгийн төвийнхөн агаарлаж, салхилсан төгөл болно гэж төсөөлж байгаагаа бичил уурхайчид хуучилсан юм.

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцахаас өмнө Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй цаашид хэрхэн хариуцлагатайгаар ажиллах талаараа ярилцсан юм.

Тэднээс нөхөн сэргээлтийн ажлын явц, хамтын ажиллагааны хүрээнд ямар асуудлууд гардаг талаар асуусан юм. Өвөрхангай аймгийн хувьд 84.7 га талбайг нөхөн сэргээж ажлын хэсэгт нь хүлээлгэж өгсөн байна. Энэ мэдээлэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд бүртгэгджээ. Энэ бол сайн жишиг гэлээ.

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны ажлын хэсгийнхний дараагийн зогсоол Хайрхандулаан сум. Хайрхандулаан сумандаа амьдардаг нөхөрлөлийн гишүүд 600 гаруй мод сумын төвдөө тарьсан юм.

Сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж чацарганыг тариалжээ. Сумын Засаг даргын Тамгын газартай хамтран усалгаа, арчилгааг хийхээр болсон нь давуу тал.

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон цааш нөхөн сэргээлтийн талбайд очиж актаар хүлээлгэн өгсөн газрыг үзэж сонирхлоо.

Нөхөн сэргээлт хийсэн талбайг малчид хэрхэн ашиглаж болох талаар санал бодлоо солилцлоо.

Ногоон тэжээл тариалах талбай болгох нь малчдад хэрэгтэйг Өвөрхангай аймгийн зохицуулагч Г.Дэлгэрмаа хэлж байсан юм.

Бичил уурхайчид хариуцлагатай, үндэсний олборлогч байх зорилгын хүрээнд нийгмийн хариуцлагаа биелүүлж, орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран ногоон ирээдүйн төлөө зорьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 12 цаг 55 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 12 цаг 57 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 12 цаг 58 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 13 цаг 0 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 2 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 13 цаг 3 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 13 цаг 5 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 13 цаг 6 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 13 цаг 7 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 14 цаг 28 мин ЧУБИ 14 цаг 41 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 15 цаг 11 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 15 цаг 13 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 15 цаг 14 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 15 цаг 15 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 15 цаг 16 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 16 цаг 45 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 16 цаг 46 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 16 цаг 47 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 16 цаг 48 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top