x

Нийслэлд 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл худалдахыг хориглов

Нийслэлийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахгүй байх тухай Нийслэлийн Засаг дагын захирамж гарчээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-"Нийслэлийн Засаг даргын захирамжаар 18 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүдэд электрон тамхийг зарж борлуулахыг хориглох шийдвэр гарсан. Захирамж гарах үндэслэл нь электрон тамхинд ямар нэг зохицуулалт байхгүй бөгөөд эцэг, эхчүүд, багш нараас олон тооны хүсэлт, гомдол ирдэг. Учир нь дунд, ахлах ангийн сурагчид хичээл дээрээ хэрэглэж байна, багш нарынхаа үгэнд сайн орохгүй, нөлөөллийн аянуудаас дорвитой үр дүн гарахгүй байна гэдэг.

Нийслэлд байгаа төрийн өмчийн 205 сургуульд арваннэгдүгээр сард албан судалгаа хийхэд дунд, ахлах ангийн 9,000 орчим хүүхэд электрон тамхи хэрэглэж байна. Үүний цаана судалгаанд өөрөөр хариулаад хэрэглэж байгаа хүүхэд олон бий. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. 

Электрон тамхи нь ямар нэг зохицуулалтгүйгээс сүү, талх шиг дэлгүүрүүдэд зарагдсаар байгаа.

Уг нь бодлогын түвшинд энэ асуудал Тамхины хяналтын тухай хуулиараа зохицуулагдах ёстой. Гэвч хууль батлагдахад хугацаа шаардах тул нийслэлийн нутаг дэвсгэрт 18 нас хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслүүдийг худалдахыг хориглосон" гэв.

Мөн "Электрон тамхины бүтээгдэхүүн нь ихэвчлэн никотинтой. Никотингүй нь синтетик бодистой. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2021 оны тайлангаар никотин нь өсвөр насныхны тархины хөгжилд муу нөлөөтэй, сэтгэл түгших эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлэх болон уушги цоорох эмгэгийг үүсгэгч болж байна гэх судалгаа гарсан. Иймд хүүхдүүдийн эрүүл мэнд, эрүүл өсөж торних орчныг бүрдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан" гэв. Уг шийдвэр энэ сарын 22-нд гарчээ. Харин янжуур тамхийг 21 нас хүртэлх хүнд худалдахыг хориглодог хэвээрээ байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 12 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 12 цаг 59 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 12 цаг 59 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 13 цаг 2 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 3 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 13 цаг 5 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 13 цаг 7 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 13 цаг 8 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 13 цаг 9 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 14 цаг 30 мин ЧУБИ 14 цаг 43 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 15 цаг 13 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 15 цаг 15 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 15 цаг 15 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 15 цаг 17 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 15 цаг 17 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 16 цаг 46 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 16 цаг 47 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 16 цаг 49 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 16 цаг 49 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top