Монгол улсын морьт харвааны тамирчин О.Түмэнбаяр ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн морьт харвааны холбооноос Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулсан ДАШТ болох “Al-Ula Horseback Archery World Cup” 12 дугаар сарын 16-18 хооронд зохион байгуулагдаж, “Хан Монгол” морьтны клубын тамирчин О.Түмэнбаяр, П.Пүрэв-Очир, “Намнаа” академийн тамирчин О.Мөнхбаясгалан, Н.Алтанхуяг нар амжилттай оролцон өнөөдөр эх орондоо ирлээ.
Тэмцээнд хагас финалын шатнаас эрхээ авсан 11 улсын 44 тамирчин хүч, мэргэнээ сорьж, гурван төрлөөр өрсөлдсөн /Kassai, serial shot, oabaq/ байна.
Монгол улсын морьт харвааны тамирчин О.Түмэнбаяр “Kassai” төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн бол багийн нийт дүнгээр манай улс 4-р байранд оржээ.
Тамирчдыг “Хүдэр Эрдэнэ” ХХК дэмжин, ивээн тэтгэж ажилласан байна.