x

Шаардлагатай тохиолдолд эрчим хүчний хэрэглээг 1-2 цаг хязгаарлана

Нийслэлд оройн цагаар цахилгаан эрчим хүч тасалдах болсонтой холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах тайлбарыг хийлээ. 

Б.Чойжилсүрэн:

-"Уржигдар оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1,618 МВт болсон. Тэр үед хэрэглэгч дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж байгаагаас шалтгаалж байна. Мөн хэт хүйтэн болж байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол бий. 

ОХУ нийлүүлэх хэмжээгээрээ буюу 345 МВт-аа нийлүүлж байгаа. Тэгээд ч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Мөн -30 градусаас дээш хүйтрэх үед салхин цахилгаан станцын нийлүүлэх хэмжээ нь багасаж байгаа. Салхин цахилгаан станц оргил ачааллын үед хэр оролцоотой байхаас шалтгаалаад хязгаарлагдах эсэх нь яригдах тул урьдчилан таамаглах боломжгүй. Хэрэв хязгаарлах шаардлага тулгарвал хэрхэн хэрэгжүүлэх талаар хэрэглэгч нарыг ангилан зургаан багц гаргасан. Нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Ингэхдээ тэнцвэртэй хуваарилж, аль болох хүндрэл, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарна. Хязгаарлалт 1-2 цаг, ихдээ гурван цагаас хэтрүүлэхгүй. Гадаах агаар нэг градусаар хүйтрэхэд төвийн эрчим хүчний системд 12 МВт-ын нэмэлт ачаалал үүсдэг. 

Эрчим хүчний үнийг 2022 оны төгсгөлд нэг удаа нэмсэн. 2023 онд нэмэх талаар ярьж байгаа боловч инфляц буурахгүй, иргэдийн орлого тогтворжихгүй байгаа тул үнэ нэмэх боломжгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал дээрдэж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого өсвөл үнийг нэмэхээс өөр аргагүй. 

Энэ бүх хүндрэлийн том шалтгаан нь үнийг чөлөөлж чадаагүйтэй холбоотой. Бид нэг кВт цахилгааныг багадаа есөн центээр нийлүүлж байж тогтвортой байдал хангагдана. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 15 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 15 цаг 21 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 15 цаг 21 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 15 цаг 24 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 25 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 15 цаг 27 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 15 цаг 29 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 15 цаг 29 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 15 цаг 30 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 16 цаг 51 мин ЧУБИ 17 цаг 5 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 17 цаг 34 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 17 цаг 37 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 17 цаг 37 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 17 цаг 39 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 17 цаг 39 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 19 цаг 8 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 19 цаг 9 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 19 цаг 10 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 19 цаг 11 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top