x

Б.Галбадрах: Томоохон өргөн чөлөөнүүдэд богино эргэлтийн чиглэлийг нэмж байна

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийн хугацааг багасгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх шаардлага үүссэн.

Үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн сүлжээний зураг зүйн инженер Б.Галбадрахаас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хэчнээн автобус үйлчилгээнд явж байгаа вэ?

-Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байгаа. Үүнээс 20 гаруй чиглэл нь богино эргэлтийн чиглэлд явж байна. Автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож эхэлснээс хойш нийтийн тээврийн ашиглалтын хурд 2-3 км-ээр нэмэгдэж, иргэдийн хүлээгдлийн хугацаа багасаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гаралт тасалдуулахгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна.

-Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэх, богино эргэлтийг сайжруулах чиглэлээр ямар төлөвлөлт хийж байна вэ?

-Энэ хүрээнд томоохон өргөн чөлөөнүүдэд богино эргэлтийн чиглэлийг нэмж байгаа. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөнд Ч:1 чиглэлийн А, Б буюу Офицеруудын ордон-Сүхбаатарын талбай, Мөнгөн завьяа-Таван шар чиглэлд богино эргэлтийн  төлөвлөлтийг нэмэлтээр хийгээд байна. Мөн Наадамчдын зам болох Яармаг, Нисэх орчимд Ч:77 буюу Нисэхийн эцэс-120 мянгат, Ч:56 буюу Архивын ерөнхий газар-120 мянгат чиглэлийн автобусыг богино эргэлтийн чиглэлд явуулж байгаа. Гэр хорооллын бүсүүдэд богино эргэлтийн чиглэл нэмэхээр урьдчилсан тооцоолол гаргасан. Ингэхдээ дэд бүтэц буюу замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, аль болох том оврын тээврийн хэрэгсэл зорчиж болох газруудад нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхээр зорьж байна. Тэрчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирэх 50 дунд оврын автобусыг гэр хорооллын чиглэлд явуулахаар төлөвлөж байгаа. Мөн оргил ачааллын үе буюу ажил эхлэх, тарах цагаар дундын зогсоолоос эх авах зохицуулалтыг хийснээр автобуснууд нэг талдаа гарах асуудлыг шийдэх юм.

-Өглөөд автобусны эцсийн зогсоолоос цөөн автобус гарах эсвэл түгжрэлийн улмаас нийтийн тээврийн хэрэгслүүд нь нэг талдаа гардаг. Үүнээс үүдэж иргэд удаан хугацаанд хүлээх шаардлагатай тулгарч байна. Үүн дээр ямар зохицуулалт хийж болох вэ?

-Нэг чиглэлд хэдэн автобус явах боломжтой вэ гэдгийг тогтоохын тулд зорчигч урсгалын хэмжээг тооцоолдог. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалж тухайн чиглэлд тээврийн хэрэгсэл нэмэх шаардлагатай эсэхийг тогтоодог. Замын хөдөлгөөний түгжрэлийн улмаас нийтийн тээврийн хэрэгслүүд нэг талдаа гарах асуудлыг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн зохицуулж эхэлсэн. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөн дэх 37 автобусны зогсоолоос 37 тээврийн хэрэгслийг зэрэг хөдөлгөх байдлаар нэг талдаа багшралдаж байгаа асуудлыг шийдэхээр туршиж байгаа. Өөрөөр хэлбэл, өглөө бүр дундын зогсоолоос эх авах зохицуулалтыг хийж байна.

-Нэгдүгээр эгнээг чөлөөлөхтэй холбогдуулан ямар төлөвлөлт хийж байна вэ?

-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас дахин төлөвлөлтийг санал болгож байгаа. Тус дахин төлөвлөлтийг парк шинэчлэлт болон нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор гаргасан. Дахин төлөвлөлтийн хүрээнд 5 шараас Офицеруудын ордон хүртэл нийт 75 тээврийн хэрэгсэл явуулахаар урьдчилсан төлөвлөгөө боловсруулсан. Өмнө нь тус зүгт 20 чиглэлийн тээврийн хэрэгсэл давхцаж явдаг байсан бол шинэ төлөвлөлтөөр “5 шар-Офицеруудын ордон” гэсэн нэг чиглэлд 75 тээврийн хэрэгсэл явуулна. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацааг 2-3 минутад барих боломжтой. Хоёрдугаарт, Нисэхийн эцсээс Зунжин хүртэл 17-18 чиглэлийн давхцалтайгаар автобус явдаг байсан бол дахин төлөвлөлтийн хүрээнд тус маршрутын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нэг чиглэлийн 100 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргана. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацаа 3-4 минут болно.

-Энэ онд актлах автобусны тоо шинээр ирэх 600 автобусны тоотой тэнцэж байгаа юу?

-“Ковид 19” цар тахлын улмаас парк шинэчлэлийг хугацаанд нь хийж чадаагүй. Манай бүртгэлийн санд 1300 гаруй автобус байдаг. Үүнээс 12 жилээс дээш насжилттай бүх тээврийн хэрэгслийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн бүртгэлээс хасаж, актална. Шинээр худалдан авч буй 600 автобус бүгд нэг дор орж ирэх боломжгүй. 30, 50, 100 гэхчлэн үе шаттайгаар орж ирнэ. Шинэ автобуснууд орж ирэх бүрд нэн шаардлагатай байгаа чиглэлүүдэд хуваарилах, актлагдсан автобуснуудын оронд нөхөн хангалтаар оруулах зэрэг зохицуулалтыг хийнэ. Урьдчилсан байдлаар шинээр орж ирэх 600 автобус нь актлагдах автобусны тоотой тэнцэж байгаа.

Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж үзээд автобус нэмэх шаардлагатай бол холбогдох байгууллагуудад саналаа уламжлах болно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 15 цаг 14 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 15 цаг 16 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 15 цаг 17 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 15 цаг 19 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 21 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 15 цаг 22 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 15 цаг 24 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 15 цаг 25 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 15 цаг 26 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 16 цаг 47 мин ЧУБИ 17 цаг 0 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 17 цаг 30 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 17 цаг 32 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 17 цаг 33 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 17 цаг 34 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 17 цаг 35 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 19 цаг 4 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 19 цаг 5 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 19 цаг 6 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 19 цаг 7 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top