x

Францад болох Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын найман оюутан оролцохоор шалгарчээ

“Монгол ур чадвар 2023” тэмцээн мужаан, сантехник, цахилгаан, график дизайн, гагнуур, CNC токарь, өрөг угсрагч, тогооч мэргэжлээр зохион байгуулагдаж үндэсний ялагчдаа тодруулжээ.

Уг тэмцээн нь мэргэжлийн боловсрол сургалтын салбарын суралцагчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний үнэлэмжийг өсгөх, мэргэжлийн бахархлыг бий болгох зорилготой аж.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн Боловсрол сургалт түншлэл ТББ болон мэргэжлийн Холбоодууд хамтран 2013 оноос тогтмол зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээн 138 суралцагч ур чадвараараа өрсөлджээ.

Хоёрдугаар шатны тэмцээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын 17 байгууллагын 41 суралцагч шалгарч гуравдугаар шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Энэ жилээс график дизайнч мэргэжлээр үндэсний ялагч тодруулахаар нэмсэн нь онцлогтой байв. 

“Монгол ур чадвар 2023” тэмцээний дүн:

CNC ТОКАРЬ мэргэжлийн төрөлд

  • Барилгын Политехник Коллежийн оюутан А. Нямбаяр

ГАГНУУР мэргэжлийн төрөлд

  • Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оюутан Б.Чухал

ӨРӨГ УГСРАЛТ мэргэжлийн төрөлд

  • Барилгын Политехник Коллежийн оюутан Ш.Өсөхбаяр

ЦАХИЛГААН мэргэжлийн төрөлд

  • Налайх дүүрэг дэх Политехник Коллежийн оюутан Б.Хишигт

МУЖААН мэргэжлийн төрөлд

  • Ховд Хөгжил Политехник Коллежийн оюутан Н.Буд

ТОГООЧ мэргэжлийн төрөлд

  • Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн оюутан Ц.Тэмүүлэн,

САНТЕХНИК мэргэжлийн төрөлд

  • Барилгын Политехник Коллежийн оюутан Ш.Мөнгөншагай,

ГРАФИК ДИЗАЙН мэргэжлийн төрөлд  

  • Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оюутан М.Жаргалцэцэг нар шалгарчээ.

Эдгээр оролцогч Бүгд Найрамдах Франц Улсад 2024 оны есдүгээр сард болох Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.

Манай улс 2015 оноос Дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. 2015 онд Бразил улсын Сан Паоло, 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм. 2017, 2019 онд гагнуурын төрөлд "Medallion of Excellence" буюу "Дэлхийн стандартыг хангасан шилдэг гүйцэтгэл", Шилдэг оролцогч шагналыг хүртэж байв.

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд Монгол Улс дөрөв дэх удаагаа оролцож токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг 7 төрөлд ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд өрөг угсралт мэргэжлийн тэмцээнд Барилгын политехник коллежийн эксперт багш Л.Эрдэнэчулуун, суралцагч О.Наранбаатар нар дэлхийн стандартыг ханган 708 оноогоор Medallion of Excellence болон Шилдэг оролцогч шагналыг хүртжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 15 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 15 цаг 21 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 15 цаг 21 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 15 цаг 24 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 25 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 15 цаг 27 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 15 цаг 29 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 15 цаг 29 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 15 цаг 30 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 16 цаг 51 мин ЧУБИ 17 цаг 5 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 17 цаг 34 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 17 цаг 37 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 17 цаг 37 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 17 цаг 39 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 17 цаг 39 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 19 цаг 8 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 19 цаг 9 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 19 цаг 10 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 19 цаг 11 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top