x

Х.Нямбаатар: Шинэ автобус ирсэн ч тэг зогсолттой үед иргэд хүлээдгээрээ хүлээнэ

Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсныг хотын дарга өчигдөр мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээгээр илэрхийлж буй иргэдийн бухимдал, шүүмжлэлийн хариуд хотын дарга Х.Нямбаатар өөрийн твиттер хуудсаар дамжуулан дараах тайлбарыг нийтэлсэн байна.

Х.Нямбаатар:

-"Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямар ч шийдэлгүй байцгаая, 0 зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл. Жилд дунджаар 50,000 автомашин хотын хөдөлгөөнд нэмэгдэж байна.

Сүүлийн 10 жилд нийслэлийн авто зам 25% нэмэгдсэн ч 2013 онд 325,000 байсан машины тоо 2023 онд 720,000 болж асуудал шийдэхгүй байгааг харцгааж байна. Үнэнтэй нүүр тулж сая батлуулсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулиар нийслэлд автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг НИТХ авсан.

Энэ сарын 29-нд эхний шинэ автобуснууд орж ирнэ. 0 зогсолттой үед шинэ автобус хэчнээн орж ирээд иргэд хүлээдгээрээ хүлээнэ. Тийм учраас дэлхийн томоохон хотуудын жишгээр тэгш, сондгой зохицуулалт хийж нэгдүгээр эгнээг чөлөөлж хөдөлгөөний эрчим нэмэх чиглэл маршрут шинэчлэхэд дугаарын хязгаарлалт гарцаагүй хэрэгтэй байгааг та бүхэн ойлгоно уу.

Бид ирэх оны нэгдүгээр сардаа багтаж метроны гүйцэтгэгчийг EPC нөхцөлөөр сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ.

Шинэ хууль хэрэгжүүлэх ажлууд нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Машинаа шэйрлэх гэх мэтээр их хотын иргэдээ түгжрэлийн эсрэг хамтдаа байхыг уриалж байна" гэжээ.

НЗДТГ-аас БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобус худалдан авах гэрээг баасан гаригт баталсан. Автобусны эхнийх ээлж энэ сарын 29-нд ирэх бол үлдсэнийг ирэх оны нэгдүгээр сарын 31-н гэхэд авах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 15 цаг 16 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 15 цаг 19 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 15 цаг 20 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 15 цаг 22 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 24 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 15 цаг 25 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 15 цаг 27 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 15 цаг 28 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 15 цаг 29 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 16 цаг 50 мин ЧУБИ 17 цаг 3 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 17 цаг 33 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 17 цаг 35 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 17 цаг 35 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 17 цаг 37 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 17 цаг 38 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 19 цаг 6 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 19 цаг 8 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 19 цаг 9 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 19 цаг 10 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top