x

Интерпол оргон зайлсан этгээдийг тогтоож, шилжүүлэн авах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ

Интерполын Ерөнхий ассамблейн 91 дүгээр чуулга уулзалт Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райсийн урилгаар тус чуулга уулзалт болон Интерпол үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцов.

Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчид Интерполын Ерөнхий ассамблейн чуулга, уулзалтаар

  • “Олон улсын хэмжээнд тулгамдаж буй гэмт хэргийн заналхийлэл”

  • “Улаан булант зар мэдээ, оргодол этгээдийг эрэн сурвалжлах, түгээх зарын үнэ цэнэ, нөлөө, хэрэгжүүлэлт”

  • “Хулгайлагдсан эд хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон, санал бодлоо илэрхийллээ.

Чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райситай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. 

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Монгол Улсын ерөнхий прокурорын газар нь эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг хариуцан зохион байгуулах төв байгууллага болохын хувьд гадаад улсад оргон зайлсан этгээдийн байгаа газрыг олж тогтоон, шуурхай мэдээлэл солилцох, баривчлагдсан хүнийг гуравдагч улсаар дамжуулан шилжүүлэн авах ажиллагаанд тухайн улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахад Интерполын дэмжлэг үзүүлэх, прокурор, мөрдөгч нарт зориулсан сургалтыг хамтран зохион байгуулах асуудлаар санал хэлэв.

Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райси уг арга хэмжээнд Ерөнхий прокурор оролцож байгаад талархал илэрхийлж, гаргасан саналыг хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Интерпол нь улс орнуудын мөрдөх байгууллагуудын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон улсын аюулгүй байдал, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм болон бусад бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг дэмждэг, ялангуяа гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан хүнийг хуулийн хариуцлага хүлээлгэхээр олон улсын түвшинд эрэн сурвалжлах, олж тогтоох, шилжүүлэх ажиллагаанд нэн чухал чиг үүрэг, ач холбогдолтой олон улсын байгууллага юм.

Тус байгууллага нь анх 1923 онд Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн комисс нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Монгол Улс 1991 онд гишүүнээр элссэн байна.

Өдгөө бүс нутгуудыг хариуцсан долоо, Үндэсний төв товчооноос бүрдэх 194 гишүүн оронтой, үйл ажиллагаа болон гишүүн орнуудынхаа цар хүрээгээр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын дараа бичигддэг байгууллага болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэж байна саяхан МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 29 мин Улсын хэмжээнд 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байна 44 мин Уго Чавес ба түүний нөхөд 54 мин С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчилд хүрэх эрсдэлтэй 1 цаг 8 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 50 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 1 цаг 53 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 1 цаг 58 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 2 цаг 1 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 2 цаг 4 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 2 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 2 цаг 10 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 17 цаг 55 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 17 цаг 58 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 17 цаг 58 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 18 цаг 0 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 2 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 18 цаг 4 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 18 цаг 6 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 18 цаг 6 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top