x

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 11 дүгээр сарын 16-ны 20 цагаас 11 дүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 11-13 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

2023 оны 11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд тал, хээрийн нутгаар, 19-20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан саяхан Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 50 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 14 цаг 51 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 14 цаг 52 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 14 цаг 55 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 14 цаг 57 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 14 цаг 59 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 15 цаг 6 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 15 цаг 8 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 15 цаг 9 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 16 цаг 37 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 17 цаг 4 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 17 цаг 4 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 17 цаг 6 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 17 цаг 7 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 17 цаг 9 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 17 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 17 цаг 14 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 17 цаг 14 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 17 цаг 15 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top